Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ганцаардмал, зожиг, этгээд Харүки Мүраками

2018-1-13
0
ЖИРГЭХ

 

Өнөөдөр дэлхий дээр амьд байгаа зохиолчдоос хамгийн алдартай нь Японы сонгодог зохиолч Харүки Мүраками гэдэгтэй маргах хүн цөөхөн болов уу. 1949 оны нэгдүгээр сарын 12-нд төрсөн тэрээр өчигдөрхөн 69 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэв. Түүний утга зохиолын болон баримтат зохиолын бүтээлүүд нь Франц Кафкагийн шагнал, Франц О Коннорын богино өгүүллэгийн шагнал, Иерусалимын шагнал зэрэг олон улсын утга зохиоын шагналуудыг хүртсэн. Мүракамигийн утга зохиол нь Японы уламжлалт бичлэгийн зарчмаас гажиж хошин, хиймэл, маш гадааджуулсан байдалтай, ганцаардуулсан байдлыг харуулдаг нь дотоодын уламжлалт хэсгийнхний шүүмжлэлийг хүлээдэг. Түүний 1987 онд гаргасан "Норвегийн ой" ном нь Японд залуучуудын дунд нэрд гарч олон сая хувиар хэвлэгдэж түүний нэрд гарах эхлэл нь болжээ. 1986 онд тэр Японоос гарч Европоор аялаад АНУ-д суурьшиж Принстоны Их Сургууль, Таффсын Их Сургуульд багшаар ажиллажээ. Мүраками нь 2007 онд Лейжийн Их Сургууль ба 2008 онд Принстоны Их Сургуулийн хүндэт докторын зэргээр шагнуулсан байдаг. Түүний хэд хэдэн ном нь Японд болон гадаадад кино болж гарсан байна. Бид сэтгэлийн хөдөлгөөн, баяр баясгалан, аз жаргал зэрэг амьдралынхаа олон зүйлийг үгээр илэрхийлж чаддаггүй. Харин Харүки Мүраками бол ингэж чаддаг хүн. Тэр хүний сэтгэлд юу болж байгааг мэдэрч, түүнийгээ тун ойлгомжтой, мэргэнээр хэлж чадна. Сүүлийн үед түүнийг алдрын оргилд гаргасан роман бол “1Q84 роман” юм. 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэн бичсэн “1Q84 роман” нь өнөө цагт жинхэнэ сонгодог бүтээл гэж үнэлэгдэж байгаа юм. Ингээд өчигдөрхөн 69 нас хүрсэн их зохиолчийн эшлэлүүдтэй танилцая.

 

Мэргэжил гэдэг бол хайр дурлал юм. Түүнээс тооцоо харсан гэрлэлт биш. Бүх амьдралын үйл хэрэг гэдэг амьдрал болохоос ажил биш шүү.
Хайргүй дэлхий гэдэг цонхны цаадах салхи гэсэн үг. Амьсгалж ч, хүрч ч болохгүй.
Би урьд нь хүн аажмаар, жил ахих тусам ухаан суудаг гэж боддог байлаа. Тэгвэл үгүй юм байна. Хүн ганц мөчид л ухаан суудаг юм байна.   
Хавар бол ямар нэг шинэ юм эхлэхэд яг таарсан улирал.
Дэлхий дээр буруу, алдаатай бодол гэж байдаггүй. Харин биднийхтэй таардаггүй бодол гэж бий.
Чи ойд очихоороо ойн нэг хэсэг мэт болдог. Бороонд норлоо борооны хэсэг болно. Өглөө боллоо, өглөөний нэгэн хэсэг болж, надтай хамт суухдаа миний нэгэн хэсэг болдог.

 

Хотод амьдарсан хүн хөл доорхио л харж сурдаг. Дэлхийд тэнгэр гэж байдгийг хэн ч санадаггүй.
Тэврэлдэхдээ бид айдсаа хуваалцдаг.
Тайван байна гэдэг хүч чадал.
Хэчнээн хичээсэн ч өвчтэй үед өвчтэй л байдаг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргаж бай. Тэгэхгүй бол зүрхэн дотор хуралдаад, хатуурч, үхэх болдог.
Би ганцаардалд дургүй. Гэхдээ илүү хүмүүстэй танилцдаггүй. Яагаад гэвэл дараа нь дахиад л хэн нэгэнд сэтгэл гутрах хэрэг гарахгүй болохоор.
Зүрх хатуу саванд нуугддаг юм шиг байна. Энэ хайрцгийг нь хагалан нэвтэрч чадах хүн ховор. Тийм болохоор би хайрлан дурлаж чаддаггүй байж болох юм.

 

Хамгийн чухал зүйл бол нэг нэгэндээ үнэнч байж, туслах явдал.
Ямар ч хоосон зай хэзээ нэгэн цагт дүүрдэг.
Хүнд итгэл найдвар бэлэглэхэд тэр түүнийг цаашид амьдрах гэж яг түлш шиг ашигладаг. Итгэлгүй бол цаашид гэдэг үг ч байхгүй.
Бусад хүн юунд хүрсэн нь чухал биш харин чиний хүрч, хийж чадсан тэр жижигхэн зүйл чухал.
Алсаас харвал юу ч үзэсгэлэнтэй сайхан харагдана.
Шал дэмий жижигхэн юмнаас дэлхийн хамгийн агуу зүйлс эхэлсэн байх нь олон тохиолддог.

 

 

Ой санамж хүнийг дотроос нь дулаацуулдаг. Гэхдээ бас дотроос нь бусниулан бутраадаг гэж байгаа.
Буруу чигт гэрлийн хурдаар давхих нь огт хөдлөөгүйгээс илүү хортой.
Чамтай чиний талаар ярьдаг хүн амьдралд чинь олон байсан уу?
Миний амьдралд хэн хүссэн нь орж ирж, хэн хүссэн нь гарч байдаг. Гэхдээ бүх зочдод зориулсан нийтлэг дүрэм бий. Орохдоо гутлаа арчиж, гарахдаа хаалга хааж бай.
Тэнгисийг удаан харахаар уйдаад хүмүүстэй уулзмаар санагддаг. Харин хүмүүстэй удаан байхаар тэнгисээ санаад эхэлдэг.

 

Хүн хөгшрөх тусам түүний амьдралд засаж болшгүй зүйл олон болдог.
Бидний амьдралаас алга болж байгаа бүх юм, бүр мөсөн алга болсон ч гэсэн ардаа цоорхой нүх үлдээдэг. Энэ нүх хэзээ ч бөглөрөхгүй.
Хэрэв хүн болгон бүх юм сайн сайхан дуусна гэж итгэдэг болбол дэлхийд айх юм үгүй болно.
Зүрхнээс гадагш гарч ирэхгүй тийм нууц гэж байхгүй.
Ганцаардал гэж юу вэ? Энэ бол бороотой үдэш том голын дэргэд зогсоод ус урсан, далайд нийлж байгааг удаан харах үед төрдөг мэдрэмжтэй ижилхэн.

 

Ганцаардсан бодлоо хуваалцах хүнгүй бол бодлууд чамайг хоорондоо хувааж эхэлдэг.
Алдаа гэдэг амьдрал дахин давтагдах шинж тэмдэг. Энэ тэмдэггүй бол ямар ч утгагүй.
Өргөн мөрөн чимээгүй урсдаг.
Залуу насаа өнгөрөөгүй үед нь баяр баясгалан болгон хувирга. 100 хувь шүү. Дараа нь хөгширсөн хойноо энэ дурсамжаараа өөрийгөө бүлээцүүлнэ.
Уран зөгнөлд төсөв гэж үгүй.
Хэрэв чи хав харанхуйд орчихвол нүдээ дастал чимээгүй тайван суу.
Бүх хүний хувьд аз жаргал ижил мөртлөө зовлон нь өөр өөр байдаг. Толстойн зөв байж. Аз жаргал бол сургамжит өгүүллэг, зовлон бол түүх юм.

 

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа нь хамгийн хэцүү. Өнгөрсөн үе уртсаж, ирээдүй богиноссоор. Юм хийх цаг багасч, хийж амжаагүй харамсах зүйл ихэссээр.
Тэнэг өдөр байлаа. Тэнэг жилийн тэнэг сарын тэнэг өдөр.
Амьдрал яг л эргэдэг тоглоомон дээр суусан юм шиг. Бид тодорхой газарт, тодорхой хурдтайгаар л эргэлдэнэ. Бидний эргэлт хаашаа ч чиглээгүй. Гарч ч, сууж ч болохгүй.

 

Бүх амьдралдаа мартахааргүй үг гэж байдаг.
Хэн нэгнийг хайрлаж байвал таны амьдралд бага ч гэсэн найдвар байна гэсэн үг. Тэр хүн чинь чамайг хайрлахгүй байсан ч.
Өөрийгөө бүү хайрла. Өчүүхэн амьтад л өөрийгөө хайрладаг юм.
Болох юмыг тойрон гарч болохгүй. Хэрэв нэгэнт болсон бол өөрчилж чадахгүй.
Бүх юм өнгөрнө. Үүнд итгэ. Ямар ч зовлон байсан дуусна. Хорвоод мөнх юм гэж үгүй.

Д..Түвшин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК