Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрог, автобусны буудал орчимд зөвшөөрөлгүй элс, хайрганы худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг хамруулсан хяналт, шалгалт хийсэн байна.
Уг шалгалтыг тус дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хоёр дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, хороодын Ажлын алба хамтран хийж, дээрх иргэн, аж ахуй нэгж байгууллагад нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.
Мэдэгдэлд, заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хууль, Зөрчлийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах юм. Өнөөдрийн байдлаар 12 дугаар хороо 32-ын тойрог орчимд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.