Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт “тогтолцооны” гэх хямралаас гаргах уу?

2018-10-11
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал энэ намрын гол сэдэв болоод буй. Мөн хэзээ хэлэлцэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ хугацаанд эрдэмтэн, судлаач, хуульч, улстөрч нар өөр өөрийн саналыг дэвшүүлж байна.

Тодруулбал, өчигдрийн цензургүй мэтгэлцээнд  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжамцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Нийтийн эрх зүй судлаач, хуульч Ж.Сүхбаатар нар оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцүүлсэн юм.

Манай улс нийтдээ дөрвөн удаа Үндсэн хуулиа өөрчилж, баталж байв. 1992 онд баталсан Үндсэн хуулинд нэг удаа өөрчлөлт оруулсан байдаг. Түүнчлэн 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргын 130 дугаар тогтоол гарч байсан. Энэ нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах тогтоол юм. Уг хэлэлцүүлгээр иргэдээс нийт таван сая 584 мянга 832 санал ирсэн бөгөөд 327 мянга орчим хүн оролцсон байдаг. Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах долоон багц 54 заалт бүхий төсөл боловсруулсан юм. Дээрх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг 2010 онд баталсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын хуулийн хүрээнд явуулжээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжамцан “Тогтолцооны хямрал гэдгийг улстөрчид, судлаачид янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байна. 26 жил болж буй Үндсэн хуулийг сайн хууль л гэж боддог. Гэхдээ энэ хуулиас боллоо гэж бүх юмыг Үндсэн хууль руугаа чихэж болохгүй. Тэнд улс төрийн намуудын тогтолцоо бүрэлдэн бий болсон. Мөн нийгмийн шударга ёсны хэмжүүрүүд бүрэн дүүрэн тусгалаа олж чадаагүй. Төрийн машин гацаагүй ажиллаж, Монгол Улсыг хөгжил рүү чирж, улс орноо, ард түмний аж амьдрал, дундчуудыг авч явах үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй байгаа. Дөрөв таван настай хүүхэд өмсч байсан хувцсыг 20 гарсан залууд өмсгөвөл таарахгүй. Нийгэм урагшаа явж байгаа учраас Үндсэн хуулиндаа тодотгол, өөрчлөлт оруулж, нийгмийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэх, одоогийн оршоод байгаа гажуудлыг арилгах нэг хөшүүрэг бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдгийг судлаачид, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд гарч ирсэн учраас уг асуудалд орсон” гэв.

Ерөнхийлөгч УИХ-ын намрын чуулганы нээлтэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар баримтлах бодлогоо хэлсэн. Энэ үеэр тогтолцооны хямралд орсон гэдгийг онцлон тэмдэглэж байсан юм. Иймээс 67 гишүүний гарын үсэг зурсан өөрчлөлтийг хийгээд хямралаас гарч чадахгүй. Тиймээс шинэ Үндсэн хуультай болъё гэдэг саналыг гаргасныг бид харсан билээ.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Нямдорж, Н.Амарзаяа зэрэг дийлэнх гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа.

Тэгвэл энэ талаар Нийтийн эрх зүй судлаач, хуульч Ж.Сүхбаатар “Үндсэн хуулийн тогтолцооны хямралд бид ороогүй. Харин улс төрийн тогтолцоонд асуудал байна. Энэ нь өөрөө удирдлагын салбарыг хамарч байгаа. Бид сонгодог парламентын удирдлагатай улс биш юм байна. Намын шинэтгэл, сонгуулийн шинэтгэлд анхаарлаа хандуулах ёстой” гэсэн байр суурьтай байна.

Мөн Монголын хүний нөөцийн академийн захирал Б.Энхболд “Хүчтэй Ерөнхий сайдтай  систем тохиромжтой. Манайх нэгдмэл улс учраас. Холбооны улс бол Ерөнхийлөгч нь сонгогдож гарч ирээд Засгийн газраа бүрдүүлчихдэг. Янз бүрийн хэлбэрүүд байж болох юм. Монголын одоогийн нөхцөл байдлаар харвал сонгуульд оролцсон намын дарга нь ерөнхий сайд болоод Засгийн газрын гишүүн ч мэдэгдэж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс Засгийн газрын гишүүн болох нь ээ гээд. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ парламент руу оруулж батлуулахдаа давуу эрх эдэлдэг, улс орны хэмжээний төсөв батлуулахдаа УИХ руу шууд оруулж батлуулах бүрэн эрхтэй. Дунд нь парламентийн гишүүдийн лоббигоор тал тал тийш татсаар байгаад юу ч биш болж байна. Манай улсын зовлон бол энэ. Энэ системийг зөв гэж харж байгаа юм” зэргээр өөр өөрсдийн байр сууртай байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжилтнүүд өөр өөр өнцгөөс байр сууриа илэрхийлж байгаа хэдий ч тэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа юм.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Улс тор судлаач. (64.119.19.208)
    Манай улс сайхан ярьдаг сэтгүүлч, зохиолч, эвлэл пионерийн ажилтанаар удирдуулж, МАН нь олонхи болсон уедээ оорсдийн эрх ашигтаа тохируулж Ундсэн Хуулинд оорчлолт оруулсны хар гайгаар хулгай дээрэм нүүрлэсэн орон болон хувирч, эзэнгүй эх орны маань баялагыг хулгайч нар зөөж, ард түмэн маань өрийн тулам болтол сүйрүүлж байнадаа хоорхий.
    2018 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.141.203)
    Парламентыг 2 танхимтай болгох нь зөв!! Дээд танхим буюу АИХ-ын гишүүнийг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой!!! АИХ нь жилд 2 удаа УБ-т чуулж, доод танхим буюу Улсын Бага хурлын тайланг хэлэлцэж хяналт тавьж байх. АИХ-ын гишүүд нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа өөрийн ажлаа хийгээд л явна. АИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. Харин Ерөнхийлөгчийг Дээд ба Доод танхимын нэгдсэн чуулганаас сонгоно!! Ерөнхий сайд нь хангалттай эрх мэдэл бүхий байх ёстой.
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.141.203)
    2 танхимтай парламент зөвхөн холбооны улсуудад л байдаг мэтээр хамаагүй мэдэмхийрч болохгүй ээ, нөхөд өө! Зөвхөн Европт л гэхэд Босния Герцеговин, Их Британи, Польш, Румын, Словени, Франц, Хорват, Чех зэрэг холбооны биш, нэгдмэл нэг улсууд 2 танхимт парламенттай! Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Белорусс, Казахстан, Кыргыз, Узбекстан, Таджикистан нэгдмэл улс атлаа 2 танхимт парламентын байгууллыг сонгосон байх жишээтэй! 20-р зууны 70-аад онд 2 танхимт парламенттай улс 45 байсан бол 2008 гэхэд 70 болтлоо олширчээ!!! АНУ-ын Үндсэн хуулийн авторуудын нэг 4 дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисон мэргэжлийн хууль тогтоогчдоос бүрддэг доод танхимын монополь эрхийг хазаарлан барьж байхын тулд жинхэнэ ард иргэдийн төлөөллөөс бүрдэх дээд танхим зайлшгүй шаардлагатай хэмээн зүтгэсээр АНУ-ыг 2 танхимтай парламенттай болгосон түүхтэй!! Манай улс өөрийн гэсэн онцлогтой! 1990-1992 онд байсан АИХ, УБХ гэсэн 2 танхимт парламент манайд тун ч сайн тохирч байсан юм шүү дээ!! АИХ-ын депутатууд нь улсаас тогтмол цалин хангамж авахгүй, орон нутагтаа ажлаа хийгээд л сууж байна. Жилд 1-2 удаа цугларч чуулган хийнэ. Тэр үеийн зардлыг л улс хариуцна шдээ. Өөр юмгүй. Бас л дарга олон болох нь нтр гэж мунхруулах хэрэггүй!!!!
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.27.250)
    ta nar enhbayraas asuu
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 21 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 29 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 47 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 58 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК