зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭЗБХ: Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

2018-10-30
0
ЖИРГЭХ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав. Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар судалж, танилцуулах талаарх холбогдох заалтыг төсөлд нэмэхээр саналын томьёолол бэлтгэсэн байгаа талаар тодруулаад “шийдвэрлэх” хэмээн томьёолох нь зүйтэй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн ипотекийн зээлийг Монголбанк үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхийг лавлав. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хариултдаа, Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах чиглэлээр олон судалгаа хийсэн байдаг ба тэр бүрт өөр, өөр дүн мэдээлэл гардаг. Олон улсын жишгээр жилд 20 тн-оос дээш хэмжээний алт олборлож байгаа тохиолдолд цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үздэг. Ажлын хэсгийн хуралдааны үеэр энэ асуудлаар нэлээн удаан хэлэлцээд, Банкуудын холбоо болон Монголбанкны төлөөллийн байр суурийг харгалзан өмнөх судалгаануудыг нягтлах нь зүйтэй гэж үзсэн гэв. Ажлын хэсэг уг асуудлыг сайтар судлахын зэрэгцээ, үйлдвэр байгуулах өртөг зардал, төлөвлөгөө, ашиглалтад орсон тохиолдолд үр ашгийн талаарх холбогдох тооцоо судалгаа, алт цэвэршүүлэх үйлдвэрийн стратеги, хэтийн төлөв зэргийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Ипотекийн зээлтэй холбоотой С.Чинзориг гишүүний асуултад хариулахдаа, энэ төрлийн зээл олголтыг Засгийн газарт шилжүүлэх эсэхийг одоогоор эцэслээгүй. Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбатаас Монголбанкаар үргэлжлүүлэх санал гаргасныг хэлэлцэн, дэмжээд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гэлээ. 

 Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал томьёолол тус бүрээр нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг зарчмын зөрүүтэй саналын тоьёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэхээр тогтов.

Валютын ханш, бензин, шатахууны үнийн асуудлаар Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны Мягмар гарагийн хуралдаанаараа Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир танилцууллаа.  Шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг 2 удаа хуралдан шийдвэрийн төслийг заалт нэг бүрээр хэлэлцэн, боловсруулсан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийн 1.3 дахь заалт буюу “гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах”   гэдэг нь ямар зорилготой талаар тодруулав. Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох үеэр Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг хариуцсан бүтэц шаардлагатай гэдэг саналыг тал бүрээс гаргасан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Ингэхдээ хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай бөгөөд энэ талаарх холбогдох чиглэлийн төсөлд тусгасан байгаа учир тэр хүртэл одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг үр дүнтэй, эрчимтэй ажиллахыг үүрэг болгож буй агуулгатай хэмээн тайлбарлав. Төсвийн бодлоготой хамт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэх шаардлагатай байсан гэж ажлын хэсэг үзэж байгааг Б.Баттөмөр гишүүн хэллээ. Монгол Улсад гадаад худалдааны салбартай ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй 1 сая гаруй хүн байдаг. Саяхан болсон ОУВС-ийн жилийн уулзалт дээр худалдаа бол дэлхийн эдийн засгийн цусны эргэлт гэж чухалчлан онцолж байсан. Олон улсын хэмжээнд худалдааны салбараа энэ хэмжээгээр ач холбогдлыг тооцож байгаа атал Монгол Улсад энэ чиглэлийг хариуцсан бүтэц байдаггүй. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдааны газрын 10-аад хүнтэй бүтэц байна. Энэ бүтэц улсын төсөв, ирэх оны мөнгөний бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Нэгэнт Засгийн газар гадаад худалдааны салбарын бодлого хариуцах бүтцийн асуудлыг холбогдох төслүүддээ тусгаагүй байгаа учир одоо ажиллаж буй бүтцээ үүрэгжүүлж, хариуцлагажуулах зорилгоор томьёолол бэлтгэсэн хэмээн Б.Баттөмөр гишүүн тайлбар хийв. 

Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Эдийн засгийн байнгын хороо урьд өмнө гаргасан тогтоолуудынхаа хэрэгжилтийг шалгаж байх нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, бүх салбарын бодлогыг улсын хөгжлийн үндсэн концепцид нийцсэн эсэхийг нягталдаг, холбогдох чиглэлүүдийг өгдөг бүтэц шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир бензин, шатахууны үнийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк ажиллах бололцоо бий эсэхийг тодруулав. Дэлхийн банкны захиалгаар 2012-2016 онд Монголбанкнаас үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд аудит хийж байгаа бөгөөд тайланг энэ долоо хоногт багтаан судална гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдээллээ. Үүний зэрэгцээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгааг хэлэв. Хөтөлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн шинжтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх болзол тавьсан. Монголбанк хуулиараа арилжааны банкууд болон Засгийн газартай харилцдаг. Хэрэв Засгийн газраас чиглэл ирвэл Монголбанк чиглэлийг хэрэгжүүлэх бололцоо хуулиараа нээлттэй гэдгийг хэллээ. Хоёр дахь гарц бол Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан Засгийн газар тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоо бий хэмээн харж байгаа бөгөөд Монголбанк, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан судлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг танилцууллаа. Гишүүдийн асуултад хариулах үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгч “БНХАУ-ын Ардын банкнаа ажилласан бөгөөд энэ үеэр тус банкны удирдлагуудын зүгээс том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан богино хугацааных биш гэдийг анхааруулж байсан. Иймд Монгол Улс бэлтгэл хийх шаардлага бий. Валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирж байгаа, эдгээр нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах зорилготой болохоос биш үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханшийг хамгаалах зорилготой санхүүжилт биш гэдгийг сануулж байгаа” гэв. Төв банкны зүгээс 2018 оны эхнээс өнөөдрийг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байгаа бөгөөд энэ жилд нийтдээ 1 тэрбум орчим ам.долларын интервенци хийх магадлалтай хэмээн тооцоолж буйгаа танилцууллаа. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийн ажлын хэсгээс хариулт авсны дараа “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 90.9 хувийн саналаар дэмжин, баталлаа. Уг тогтоолоор валютын ханшийг тогтворжуулах асуудлаар 

  • төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах төлөвлөгөө гаргах, 
  • макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн уялдааг тогтмол судалж, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах, 
  • гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах, 
  • гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, 
  • дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд чиглэл болгожээ. 

    Шатахууны хангамж, чанар, стандарт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Дорноговь аймгийн нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Байнгийн хороонд товлосон хугацаанд танилцуулах, газрын тосны зарим төрлийн бэлэн болон завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох, шатахууны экологийн ангилал, импортолж байгаа боомтоос хамааруулан татварыг ялгавартай тогтоох, шатахууны үнийн огцом хэлбэлзлийг ОАТ-ын хувь хэмжээгээр тухай бүр шуурхай зохицуулах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл болгожээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, экологийн өндөр ангилал бүхий санар, стандартын шаардлагад нийсэн шгатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаах хэлэлцэх, шатахуун импортын олон талт эх үүсвэртэй байх бодлого баримтлах зэргийг Байнгын хорооны дээрх тогтоолд тусгасан байна. 

Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсов

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов. Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 10 дугаар сарын мэдээгээр Монгол Улсад 3238 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл 1654, хайгуулын тусгай зөвшөөрөл 1584 байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал танилцууллаа.

Эдгээрээс алтны ашиглалтын 548 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт ашиглалтын тусгай зөвшөөрлийн 33 хувь, алтны хайгуулын 850 тусгай зөвшөөрөл байгаа нь нийт хайгуулын тусгай зөвшөөрлийн 53 орчим хувийг эзэлж байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр алтны олборлолтын байдлын талаар танилцуулсан юм. Алтны уурхайн төслийн 2015-2017 оны уулын ажлын төлөвлөгөө, тайлангийн гүйцэтгэлээс харахад үндсэн ордын хувьд 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн боловч 4-5 аж ахуйн нэгж тухай жилдээ уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Шороон ордын хувьд дээрх хугацаанд 107-151 аж ахуйн нэгж олборлолт хийхээр уулын ажлын төлөвлөгөө батлуулсан боловч 51-74 аж ахуйн нэгж нь гүйцэтгэлээ тайлагнасан байна. Аж ахуйн нэгжүүдийн тайлангаар алтны гүйцэтгэл алт тушаалтаас 2015-2017 онд жил бүр 1.05-1.6 тн-р дутуу байгаа бөгөөд алт олборлолтын тэнцлийн хөтлөлт зөв хийгддэг эсэхийг нягтлах шаардлага бий гэсэн дүгнэлт гаргажээ. 2017 оны гүйцэтгэлээс харахад 548 тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлэх ёстой атал 152 нь холбогдох баримт бичгийг ирүүлсэн байна.  Харин 160 нь үйл ажиллагаа явуулаагүй тухай “Х” төлөвлөгөөг ирүүлжээ. 

    Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар асуулт асууж ажлын хэсгээс хариулт, нэмэлт мэдээлэл авлаа. Мөн Монгол Улсын Алтны салбарын геологи хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэлтэй холбогдуулан үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    50 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    1 цаг 34 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    1 цаг 39 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    2 цаг 14 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    2 цаг 20 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    3 цаг 10 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    3 цаг 27 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    3 цаг 56 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    4 цаг 27 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    4 цаг 51 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    4 цаг 57 мин
  • Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?
    5 цаг 25 мин
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    5 цаг 36 мин
  • Тендер: Тавантолгой түлш ХХК "хагас коксон шахмал түлш" авахад 226.2 тэрбум төгрөгийг зарцуулна
    5 цаг 56 мин
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    6 цаг 19 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 30 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    6 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    6 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    7 цаг 2 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    21 цаг 37 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК