Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ээдээгүй сэтгэл

2019-2-02
0
ЖИРГЭХ

Түүний сэтгэл нэг л тавгүй. Унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь яг л салхинд хийсэх хамхуул адил алга болж, харин олон жилийн өмнөх дурсахыг хүсдэггүй тэр дурсамж улам бүр сэргэж байлаа. Заяа бослоо. Гал тогооныхоо өрөөнд орж, хүйтэн ус аягалж аваад цонхоор харав. Шөнийн хот аниргүй. Тэргэл саран тэртээ дээрээс өнгийж, аальгүй одод түүнийг шоолж байх шиг санагдав. Гэвч “Хөөрхий минь ядарч яваа бололтой. Өмссөн олигтой хувцасгүй, өлөн хоосон л байх шиг байсан” гэсэн Туяагийн үг түүний толгойд нь байн байн эргэлдэж байлаа. Тэр Батхүүгийн тухай бодох тусам үзэн ядах биш харин өрөвдөж байгаагаа л мэдэж байв. Батхүү гэж түүний анхны хайр. Тэр хүнийг хажуудаа байлгах гэж, хамтдаа амьдрах гэж Заяа нулимсаа ширгэтэл уйлсан. Өөр хүүхэнд хайртай болчихоод, өлгийтэй нялх хүүхэдтэй нь хаяад гарсан тэр өдөр ч гэсэн тэр хүрээд л ирэх байх гэж шөнөжин нойргүй хонож байсан. Тэр өдөр Заяагийн хувьд яг л амьдралынх нь сүүлчийн өдөр шиг санагдаж байсныг эргэн дурсав. Батхүү тэр үед дүрэлгэр алаг нүдтэй, инээд алдсан дэгжин хүү байж билээ. Олны анхаарлыг үргэлж татаж байдаг тэр хүүтэй хамт байхдаа Заяа хамгийн аз жаргалтай байсан. Тэр үед хэзээ ч салахгүй юм шиг, бас хэзээ ч хэн хэндээ гомдохгүй юм шиг, хамтдаа л байвал хорвоог бүтнээр нь эргүүлчих юм шиг боддог байсан гэгээн өдрүүд байж билээ. Залуу хосууд нэг гэрт орж, хүүтэй болсон цагаас хойш Батхүүгийн ааш авир хачин их өөрчлөгдөж билээ. Орой бүр халамцуухан ирэх нөхрөө хүлээж суухдаа Заяа үргэлж муу юм бодон айдаг байсан.
-Яасан юм бол арай амьтан хүнд цохиулчихаагүй байгаа. Машин тэргэнд дайруулчихсан юм биш биз хэмээн сэтгэл шанална. Түүнийг ирэн иртэл цонх руугаа ширтэж, хөлийн чимээ чагнан хүлээдэг байсан. Үнэндээ Батхүүтэй хамт өнгөрүүлсэн өдрүүд хүлээлтээр дүүрэн өнгөрч, Заяа согтуу нөхрөө өргөж, тэгнэн оронд нь оруулах гэж хичээж, маргааш нь шарыг нь тайлах гэж бантан хутгаж цагыг бардаг байсан. Түүнтэй хамт өнгөрүүлсэн гурван жилийн амьдралыг сайн мэдэх хүмүүс “Охин минь насаа, үр хүүхдээ бод. Наад боловсон төрхтэй архичнаасаа сал” хэмээн ятгадаг байлаа.
Заримдаа нөхрийнх нь хэмжээ хязгааргүй архидалт, зугаа цэнгэл түүний амьдралын хоног мөчүүдээс зулгааж байгааг сайн мэддэг ч гэсэн тэр Батхүүг хаяад явж чаддаггүй байв. Үнэндээ Заяа хүүгээ хараад л “Хүүгээ муу ч гэсэн аавтай л өсгөчих юмсан” хэмээн боддог байсан хэрэг. Амьдралын бүхий л асуудлыг зохицуулах гэж Заяа хэр чадлаараа хичээсэн. Хоолны мөнгө, хувцас хунараа зохицуулж, хүүхдээ цэцэрлэгт зөөх гэдэг ганц хүний нуруун дээр ахадсан ачаа байлаа. Гэвч Батхүү босгож эхлээд орхичихсон амьдралаа өөрөө л нураасан.
Одоогоос арав гаруй жилийн өмнө намрын хүйтэн үдэш хүү нь халуурч, чинэрсэн улаан юм болоод эг мадаггүй уйлж, Заяаг сандаргаж билээ. Батхүүг эртхэн ирэх байх хэмээн битүүхэн хүлээж, хүүхдээ тайвшруулах санаатай хэр чадлаараа оролдсон ч халуундаа шаналж, чичрэн уйлах хүүхдээ дуугүй болгож чадсангүй. Гар утас руу нь дахин дахин залгасан боловч утсаа авсангүй.

Сандарсан бүсгүй 103 руу залгасан ч холбогдож чадахгүй бачимдахдаа хүүхдээ дулаан хөнжилд ороогоод л гарч гүйх нь тэр. Үнэндээ тэр үед харсаар байгаад хүүгээ алдаж байх шиг л санагдаж, түүний нүдийг нулимс бүрхээд юу ч харж чадахгүй байлаа. Намрын сэрүүхэн шөнө, түнэр харанхуйд нялх хүүхдээ тэврээд гудамж уруудан гүйсэн ч энд тэнд хий гишгэн уначих шахан сандчина. Түүний хөлийн чимээг сонссон хашааны ноход гэнэт хар, хүр хийтэл дайрч, айж сандарсан бүсгүй цочоож даажигнана. Хаа нэгтээ халамцуу эр хашгирах дуу түүний сэтгэлд хурах айдас түгшүүрийг улам их нэмж байлаа. Гэвч тэр хүүгээ энгэртээ нааж, “Бурхан минь, надад туслаач. Ээж минь надад туслаач. Миний үрийг л авраач” хэмээн амандаа шивнэхээс өөр юу ч дуугарч чадахгүй байлаа. Заяа гүйсээр... Төв зам дээр гарч ирсэн ч машин олдсонгүй. Ганц нэгхэн машин зөрж өнгөрөх ч шөнө дунд өлгийтэй хүүхэд тэврэн, айж, даарч, сандарсандаа болоод хувхай цайсан царайтай, үс нь сэгсийж, ядарч туйлдсан бүсгүйг аваад эмнэлэг хүргэж өгөх сайхан сэтгэлтэй хүн ганц ч олдсонгүй. Заяа гар утас, түрийвчээ бүгдийг нь гэртээ орхисноо мэдэж, машин барих гэж цаг алдах шаардлагагүйгээ ч ойлгожээ. Зам дагаж алхсаар... Хичнээн удаан алхснаа ч тэр мэдсэнгүй. Бараг үүр гэгээрч байхад л эмнэлгийн үүд татлаа. Жижүүрийн эмч нар халуундаа болж таталт өгч байгаа хүүг нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсний дараа л шөнөжин хүүхдээ тэвэрч алхсаар гар нь бадайрч, хөлийнх нь ул тэсэхийн аргагүй өвдөж байгааг мэдэн, ядарч, айж сандарсандаа ухаан нь балартан, хана налан гулжисхийн унав. Нэг л мэдэхэд эмч, сувилагч нар түүнийг тойроод зогсчихсон, өвгөжөөр эмч “Их л ядарч, туйлдсан хүн байна. Ар гэрээс нь хүн дууд, хүүг нь сахих хүн ирсний дараа наад хүүхнээ эмнэлэгт хэвтүүл” хэмээн ярьж байлаа. “Хүүг нь сахих хүн хэрэгтэй” гэсэн үгийг сонсоод Заяа “ямар ч байсан хөл дээрээ л босох хэрэгтэй” хэмээн өөрөө өөртөө шивнэж байлаа.

Эмч нар түүнийг гэрээсээ хүн дууд хэмээн хичнээн ятгасан ч, Заяа хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо туйлдаж, ядарч байсан ч хэн нэгнийг дуудаж, төвөг болохыг хүссэнгүй. Ялангуяа, Батхүү рүү, хүүгээ байнга өмөөрч байдаг хадам ээж рүүгээ утасдахыг бүр ч хүссэнгүй. Эмнэлгээс өглөө бүр өгөх зүсэм талх, хоёр аяга хар цайг хүүдээ идүүлж, өдөртөө хоер удаа олгодог зутан шөлийг ч хүүгийнхээ ам руу л хийх гэж яарна. Хамт нэг тасагт хэвтэж байгаа ээжүүд эргэлтийн хоолноосоо илүүчилж, ганц хоёр чихэр өгвөл хүүдээ л гэж хадгална. Үнэндээ эмнэлэгт өнгөрүүлсэн арав хоног Батхүүтэй хамт өнгөрүүлсэн гурван жилээс ч урт байлаа. Энэ өдрүүдэд түүнийг ганц удаа хайж сурж ирээгүй нөхөртөө цөхөртлөө гомдож байв. Заяа “Ямар ч байсан хүүхдээ аавтай байлгана” гэж урьд нь зөрүүдлэн боддог байсан бол харин тэр үед л “Ямар ч байсан би хүүгээ хүн шиг хүн болгоно” хэмээн өөрөө өөртөө хатуу хэлж байсан. Ганцаараа байсан ч хүүгээ өсгөж, хүн болгоно” гэж эрс шийдсэн байлаа.

Эмнэлгээс гараад гэртээ иртэл гэр нь яг л бахь байдгаараа. Өнгөрсөн арав хоногийн дотор хэн ч ирээгүй нь илт. Аяганд хийж тавьсан цай тэс хөлдөж, хүйт даасан мөсөн хонгил шиг гэр түүнийг угтаж авав. Хариад сайхан хоол цай хийж, ядаргаагаа гартал сайхан унтаж, хүүгээ усанд оруулж, тайвшруулна даа хэмээн тэр эмнэлэгт байхдаа мөрөөдөж байсан ч бүх зүйл талаар болох нь тэр. Тэр өдрөөс хойш Батхүү эргэж ирсэнгүй. Хамт ажилладаг өөрөөсөө олон дүү бүсгүйтэй цуг амьдарч байгаа гэдгийг сонсоод Заяа нүдээ ширгэж, дэрээ нэвтэртэл уйлж билээ. Хүү нь өвдснийг, харанхуй шөнөжин алхаж байж түүнийг эмнэлэгийн бараа харсныг, бас ганц эргэлтгүй, хоосон нойтон хонож, өлмөн зэлмүүн сууж хүүгээ асарч байсныг тэр мэдсэнгүй, мэдэхийг ч хүсээгүй гэж бодохоор л Заяагийн нүдийг нулимс бүрхээд, цээжинд нь гомдол зангирч байлаа. Хамгийн гол нь энэ амьдрал Батхүүд ямар ч үнэгүй байж. Хүү нь ч, Заяа ч, толгой хоргодож байсан тоонот гэр нь ч Батхүүгийн хувьд юу ч биш байж гэж бодох л түүнд хамгийн хэцүү байлаа. Үнэндээ тэр үед Заяад хүүгээс нь өөр юу ч байхгүй, бас түүний хүүд ээжээс нь өөр хэн ч байхгүй гэдгийг л Заяа сайн ухаарсан.

Заяа ажлаа сольж, хүүгээ 24 цагийн цэцэрлэгт өгч, унаж тустлаа ажиллаж байлаа. Нэг дэхь өдрийн өглөө хүүгээ цэцэрлэгт аваачиж өгөөд тав дахь өдрийн орой авна. Долоо хоногийн хоёрхон өдрийг хүүтэйгээ өнгөрүүлнэ. Гэвч түүнд үүнээс өөр арга байсангүй. Хүүгээ санаж, өөрөө нулимсандаа халтартал уйлдаг хэрнээ “Миний хүү жаахан л тэсчих. Бүх юм сайхан болно” хэмээн тэр хүүгээ аргаддаг байлаа. Үнэхээр ч тэдний энэ зовлон удаан үргэлжилсэнгүй. Ажилдаа идэвхитэй, хариуцлагатай залуухан бүсгүй хоёрхон жилийн дараа л компанийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Тохилог байр сууц, өндөр цалин хангамж, байнгын жолооч, бас гэрийн үйлчлэгч, хамгийн гол нь үргэлж хүүтэйгээ байх боломж түүнд олдсон. Заяа энэ бүхнийг нэхэн санаад инээмсэглэх гэсэн боловч чадсангүй.

Заяа утсаа шүүрч аван Туяагийн гэрийн утас руу залгалаа. Утсаа авсангүй. Гэвч тэр дахин залгасаар... Олон дахин дуудуулж байж Туяа утсаа авав. 
-Байна уу? Заяа байна хэмээн түүнийг зориг муутайхан дуугарвал Туяагийн нойр сэргэсэн нь илт
-Хүүе. Зүгээр үү? хэмээн сандран асуулаа. Найз бүсгүйгээ сандаргаж, хар шөнөөр айлын гэр рүү залгасандаа санаа нь зовсон Заяа хэлэх үгээ олж ядан
-Зүгээрээ...Найз нь нэг юм асуух гээд л хэмээн түгдрэв. Туяа
-За асуу л даа. Хамаг нойр сэргээчихлээ. Юу болоод байгаа юм хэмээн эвшээлгэж, төвөгшөөж байгаа нь илт.
-Уучлаарай найзаа. Чи Батхүүтэй хаана таарсан юм хэмээн Заяа зориг муутайхан асуулаа. 
-Өө. Үүнийг асуух гэж л залгасан юм уу? Тэр архичин гар Бөмбөгөрийн архичидтай хамт л явж байна байна лээ. Загайсан хар архичнаар яах нь вэ? Бүр өвгөнтийн архичин болсон байна лээ хэмээн ууртай хэлээд утсаа таслав. Заяад хэлэх ч үг олдсонгүй. Тэр жолооч руугаа нэг залгаж үзснээ цагаа хараад болив. Дуудлагын такси дуудаж, Бөмбөгөр нэртэй худалдааны төвийн ойролцоо очлоо. Хир буртаг болсон хувцастай, хавагнаж, улаасан нүүртэй, халтар хүмүүс шуудайнд хийсэн шил лааз хуванцар сав тушаахаар энд, тэндээс цуглаж байгааг хараад тэр өөрийн эрхгүй айж байлаа. Тэдэн дунд Батхүүг яваа гэж бодохоос л гол нь харлаж, сэтгэл нь үймэрнэ.

Гэвч олсонгүй. Энэ өдрөөс хойш Заяа өглөө бүр Бөмбөгөрийн ойролцоо очиж, Батхүүг хайдаг ажилтай болов. Нялх хүүтэй нь яг л үсэнд хаясан шалз шиг орхиж явсан тэр эрийн өөдгүй занг мартаагүй ч гэсэн анхны хайр, бас анхны амьдралаа бодохоор Заяа тэсч чадахгүй байлаа. Түүний эрэл мухардаж байсан ч цөхөрсөнгүй. “Өглөө эрт эмчилгээтэй. Би өөрөө машин бариад эмнэлэгт үзүүлээд ажил руу очино” хэмээн жолоочоо явуулаад хар үүрээр ирж, хог хаягдал цуглуулагч нарыг ирж ажигладаг шинэ ажилтай болов.
Олон өглөө эрт босож, бас эрэл нь мухардаж байгаад бухимдсан бүсгүй нойроо сэргээх санаатай тамхи асаав. Гэтэл хир даг болсон хувцас, ургаж ширэлдсэн үс, мансуурсан нойрмог нүдтэй эр машины цонх тогшлоо. Заяа нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх хээнцэр дэгжин, бас өндөр чийрэг, охид хүүхнүүдийн харцыг үргэлж булааж байдаг сайхан эр ийм болтлоо хувирсан гэдэгт үнэндээ итгэхийн ч арга байсангүй. Сандарсан бүсгүй машиныхаа цонхыг нээж
-Сайн байна уу? хэмээн аяархан мэндэлтэл Батхүү гөлийсөн харцаар түүнийг нэвт ширтэснээ
-Хүүхэн гуай тамхиа өгчих хэмээн увайгүй дуугарлаа. Тэр түүнийг огтхон ч танихгүй байгаа нь илт. Заяа хайрцагтай тамхи өгтөл итгэж ядан авч, хэн нэгнээс нуух мэт халаасандаа яаран шургуулснаа 
-Хүүе, нэг мөсөн буян болоод таван зуун төгрөг өгөөч. Тэгвэл ч шар тайлах боломжтой л болох гээд байна хэмээн маасайтал инээв. Түүнээс үгжирсэн чийг, өмхий үнэр ханхийж, үүдэн шүдгүй болсон ам нь онгойн харлаж байлаа. Заяа яаран цүнхээ уудалж, бөөн мөнгө гарган сарвайлвал Батхүү яг л элээ шиг шүүрэн авснаа амандаа юуг ч юм бувтнан эргэж ч харсангүй. Заяа түүний хойноос удаан харав. Уг нь тэр хүүгийнхээ аавыг олигтойхон ажил төрөлд оруулж, хүн шиг хүн явуулах юмсан гэж хүсч байсан. Батхүүтэй уулзана, болж өгвөл энэ хар бараан амьдралаас татаад гаргаад ирнэ гэж өөрөө өөртөө найдаж байсан. Гэвч Батхүү түүнийг огтхон ч таньсангүй. Хэдхэн жилийн өмнө татаад хаядаг тамхины иш шиг, уугаад чулууддаг архины шил шиг орхиод явсан эхнэрээ тэр оноож ч харж чадсангүй.
Заяа урамгүйхэн буцаж явлаа. Өнгөрсөн арав гаруй жилийн өмнөх бараан дурсамжуудаас тэр гэрэл гэгээтэй бүхнийг өөртөө хадгалж явсан. Тийм ч учраас Заяагийн итгэл, сэтгэл ээдээгүй. Харин Батхүү бүгдийг мартаж, нүд нь хүртэл булингартсан байв. Түүнийг эрж, хайх хэрэггүй байж. Ёроолгүй саванд ус ч хийсэн, алт ч хийсэн тогтдоггүйтэй адил сэтгэлгүй хүнд ой ухааныг нь сэргээх дурсамж хүртэл үлддэггүй гэдгийг бүсгүй сая л ойлгов.

 

“Утгын чимэг” 2018 наадмын гуравдугаар байрын шагналт зохиолч Б.Цоожчулуунцэцэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    24 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    30 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 56 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 17 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 22 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК