Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Баатархүү: Нийслэлийн Засаг даргыг нийслэлчүүдээс сонгодог болох ёстой

2019-2-13
0
ЖИРГЭХ

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Нийслэлийн Засаг даргыг томилох асуудал шийдэгдэхгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Олон нийтийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын захирагчид С.Мөнхчулууныг батламжлахгүй буцаах байх гэсэн хардлага байгаа шүү дээ. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Одоогоор Ерөнхий сайд буцаана, эсвэл буцаахгүй гэсэн мэдээлэл алга. Ямар ч байсан НИТХ-ын шийдвэр Ерөнхий сайдад хүргэгдээд 20 гаруй хонож байна. Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцаах эсвэл томилохоо өөрөө л шийднэ. Би хувьдаа буцаах бол хурдхан шиг буцаачих, томилох бол хурдан томил гэсэн байр суурьтай байгаа. Улсын хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг нийслэл хэмээх их айлын удирдлагыг огтхон тасалдуулж болохгүй. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил улирлын чанартайг бүгд мэднэ. Өнөөдөр хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл бүрэн хангагдаж дууссан байх ёстой. Газар шороо, бүтээн байгуулалтын ажлуудыг дөрөвдүгээр сарын 15-нд гэхэд эхлүүлэх ёстой. Өмнө ч ийм байсан. Гэтэл эрх баригчид ажил хэрэг биш албан тушаал хэлэлцэхэд хамаг цагаа үрж, нийслэлчүүдийг хохироож байна. Улсын нийслэлийг албан ёсны удирдлагагүй, тодорхойгүй байдалд оруулж нийслэлчүүдийг үл хүндэтгэж байна.

-Хэрэв батламжлахгүй буцаасан тохиолдолд эрх зүйн ямар зохицуулалттай байдаг юм бэ?

-Мэдээж НИТХ-ын хуралдаан дахин зарлагдаж, нийслэлийн Засаг даргын асуудлыг дахин хэлэлцэнэ. Хэрвээ өмнө нь өрсөлдсөн хүмүүс дахиж өрсөлдөөд дахин ялбал Ерөнхий сайд тав хоногийн дотор шууд томилох хуультай. Өөр хүн олонхийн санал авбал, Ерөнхий сайд мөн томилох, буцаах эсэхээ шийдэх болно. Цаашид хэдэн дарга нар биш нийт нийслэлчүүд өөрсдөө удирдлагаа сонгодог тогтолцоонд шилжих ёстой юм билээ.

-Ерөнхий сайд Хотын даргын томилгоог ингэж удаах нь ямар нэгэн шалтгаантай гэж үзэх хүн цөөнгүй байна. Үүнийг та улс төрч хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Ерөнхий сайдын удааж байгаа шалтгааныг сайн мэдэхгүй байна. Ямартаа ч үнэмлэхүй олонх болсон МАН-ын сандал суудал, албан тушаалын хэрүүл тэмцэл дуусаагүй байгаа нь илт байна. Нөгөө талаас нийслэл хотыг олигтойхон аваад явчих хүний нөөцийн хомсдолд орсонтой ч холбоотой байж болох юм.

-Нийслэл хот албан ёсны удирдлагагүй байгаагаас болоод юуг алдаж байна вэ?

-Дэлхий даяар хотжих үйл явц хүчтэй явагдаж байна. Хотуудад оршин суух хүн амын тоо жилээс жилд нэмэгдэнэ. Хотууд эдийн засаг, нийгэм соёлын гол төвүүд болж эхэлсэн. Үүний дагаад хотуудад агаар орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүрэлцээ, амьдрах орчны чанар, хүртээмж зэрэг асуудлууд тулгарсан. Хотууд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ, засаглалаа хэрхэн ухаалаг болгож байгаа вэ, санхүү эдийн засгийн бие даасан бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэдгээрээ өрсөлдөж байна. Түүнчлэн иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээний хугацааг хэрхэн богиносгож байна вэ гэдгээрээ өрсөлдөж байна. Гэтэл бид бодлого, шийдэл биш албан тушаал ярьсаар байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хангалттай улстөржиж, хангалттай их албан тушаалын тухай ярилаа. Хамгийн хачирхалтай нь, улс төрийн намуудын хоорондын улс төр биш эрх баригч нам дотроо үзэлцэж байгаад томоохон шинэтгэл, реформ хийх боломжийг алдчихлаа. Шууд хэлэхэд эрх баригч нам нийслэл Улаанбаатар хотыг засаглаж чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд олон нийт хүрч байна.

-Засгийн газрын гишүүдийн томилгоог та хэрхэн дүгнэж байна. Томилгооноос өмнө нэр бүхий гишүүд “МАНАН-гийн эсрэг Монгол түмний тэмцэл” жагсаалыг зохион байгуулсан. Тухайн үед жагсаал зохион байгуулж байсан гишүүд "Бид дарга болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч бодит байдал дээр өөр байлаа шүү дээ?

-Хэнийг сайд дарга болгох нь МАН-ын дотоод асуудал. Бидэнд хэнийгээ сайд, дарга болгох вэ гэхээсээ илүү 2016 онд нийслэлчүүддээ амласан амлалтаа биелүүлж чадаж байгаа эсэх нь чухал. Тухайлбал, “агаар орчны бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна”, “гэр хорооллыг шинэ үзэл баримтлалаар хөгжүүлнэ”, “дахин төлөвлөлтийг хөгжүүлнэ”, “нийтийн тээвэрт эрс шинэчлэл хийнэ”, “өрх бүр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийн нийслэлчүүдтэйгээ хамт дүгнэх цаг ойртож байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардахаас гадна татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн нийслэл хотын төсвийг үр ашигтай зүйлд зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. 2019 онд нийслэл түүхэндээ байгаагүй их төсөвтэй болсон. Нийслэл хот анх удаагаа дүүргүүдтэйгээ хамтарч нэг их наяд шахуу төсөвтэй болж байна. Харамсалтай нь, засаглалын хямралаас болж энэ их төсвийг зөв зүйлд, зөв газар, үр ашигтай байдлаар зарцуулж чадахгүй болчихоод байна.

                                                                                                                               Б.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Сугар (202.179.26.32)
    Чадварлаг залуу байна л ээ шүү
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
    • Oyunbileg
      Ug ni unen uzeg ni Hurst zov handlagatai tort heregtei bolovson huchi demjij bna
      2019 оны 02 сарын 14
  • Зочин (139.5.218.113)
    Олонхын санал авсан хүнийг батоамжилнаа л гээд хууль дүрмэндээ оруулсан бол хууль дүрмээ л дага л даа.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.218.113)
    Санал нэг байна өө. Үнэн шдээ хурдан шийдэх хэрэгтэй шдээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (139.5.218.113)
    Хууль дүрмээ дагахгүй юм бол хууль батлах гээд улсаас бөөн мөнгө цаг хугацаа үаран байж сонгууль явуулах ямар хэрэг байна аа. Яах гээд цалин аваад суугаад байдгын. Болчихвол дээрш дээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • zochin (66.181.161.20)
    Naad ard tumen chini turuuniihee songoltond amaa barij baina yu ch songoj medeh humus
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Хэн (202.179.27.217)
    Босс мундаг шүү, оюуны хөдөлмөрөөрөө амьларч яваа хотын дарга болгочиход юм хийх л залуу даа
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (202.55.188.46)
    Мөнхчүлүүныг яг дэмжиж харагдаач, битгий тархи угаах гэж яд.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Баагий (77.111.247.6)
    Зөв шүү дээ буцаах бол буцаагаад томилох бол томилоод л ийм 2 сонголтын нэг байгаа биздээ. Юунд нь удаад байдаг байнаа нэг но байгаа болоол ингэж байгаа байхдаа. Хотын иргэдийн хандлагыг ер нь харж байхад С.Мөнхчулууныг дэмжиж байгаа их олон хүн байх шиг байна. Тайланг нь ч гэсэн харлаа ажиллаж чаддаг л залуу байна
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Оогий (183.81.171.2)
    Харин зөв л зүйл хэлсэн байна шүү дээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (202.55.188.46)
    Энэ нэг дүрдээ итгэчихсэн ,АН гэдэг хараал идсэн, хар нүхний Харх , дургүй хүргэсэн Дух нэг байнаа, чи хол явахгүйэ.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Chuluun (183.81.171.2)
    zuv zuv demjij baina
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 8 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 16 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 33 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 44 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 23 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК