Хүйтний эрч эрс чангарч, амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчин ихээр гарч байгаатаа холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр хаасан.
Иймд иргэд та бүхэн амин дэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж томуу, томуу төст өвчнөөс сэргийлнэ үү. Түүнчлэн томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж, гараа тогтмол савандаж сайн угааж, гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа бага цагаар агаар оруулж, агаар сэлгэж, өдөр бүр тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж эрүүл мэнддээ анхаарна уу.