Монголын бурхан шашны гурван зулын нэг болох долдугаар Зая гэгээний лагшин шүтээнийг Зая гэгээний лавран гүшог дацангаас Идгаачойнзинлин дацанд залах ёслол өнөөдөр болов. Шинийн наймны билэгт сайн өдрийг сонгон лагшин шүтээнийг залахаар төр шашны төлөөлөл, лам хуварга, сүсэгтэн олон олноор ирсэн байна.
Гандантэгчэлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц, Тамгын лам С.Даваапүрэв, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав, Наробанчэн Данзанлхүндэв, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, дархан аварга Г.Өсөхбаяр нар ёслолын хүндтэй зочин байлаа. Энэ үеэр Гүшог дацангийн ловон лам А.Мөнгөншагай нар үг хэлж, мандал өргөсөн бөгөөд гэгээнтний төгссөний буянд зориулан уншлага, ерөөл хурсан аж.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)