Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Учрал: Төрийн мэдээллийн сайт халдлагад өртсөн

2019-2-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын тогтоолоор Цахим бодлогын түр хороо байгуулагдаж, дөрвөн ажлын хэсэгт хуваагдан ажиллаж байна. Нэгдүгээрт, мэдээллийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийн тухай бичиг баримтыг боловсруулах, хоёрдугаарт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах гуравдугаарт, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дөрөвдүгээрт, төрийн цахим шилжилттэй холбоотой асуудлаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Төр иргэнийхээ мэдээллийг хадгалж хамгаалах гэж байгаа бол мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой. Гэтэл 2017 онд төрийн мэдээллийн сайт, төрийн сервер халдлагад өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг Үндэсний дата төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тодруулахаар албан бичиг хүргүүлсэн. Тагнуулаас мэдээлэл өгөөгүй. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тайлан ирүүлсэн. Үүнд 2017 оны гуравдугаар сард Казахстан Улсад байрлалтай Касперски лайв компанийн Зүүн ази болон Монгол Улсыг хариуцсан захирал нь “Танай улсын төрийн халдлагад өртлөө” гэдэг мэдээллийг илгээсэн байна. Мэдээлэл ирсэн даруйд тодорхой мэдээлэл авах гэтэл төлбөр төл гэж. Манайхаас төлбөр төлөх боломжгүй гэж мэдэгдтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий гурван сайтаар “Монголын төрийн мэдээлэл алдагдсан” гэдэг мэдээ цацагдсан. Эдгээр сайт нь маш олон сая хандалттай албан ёсны сайтууд. 2014 онд манай улс цахим аюулгүй байдлаараа дэлхийд 14 жагсч байсан бол энэ үзүүлэлт 103-т ортлоо хойшилсон. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжид сөргөөр нөлөөлсөн.

Хувь хүний мэдээллийг төр ингэж хамгаалж байгаа нь өрсөөсгөл зүйл. Үндэсний дата төвд 240 сая төгрөгийг жил бүр төсөв бүрдүүл гэж төр шаардлага тавьдаг. Энэ мөнгийг Үндэсний дата төв олохын тулд хувийн компаниудын мэдээллийг төлбөртэйгээр хадгалдаг. Хамгийн сүүлд Австралийн компани мөнгөө төлөөд серверээ байршуулсан байна. Гэтэл тэнд төрийн болон иргэдийн мэдээлэл хадгалдаг. Ингэж болохгүй. Ийм байдал удаан үргэлжлэвэл “Хур” систем ажиллах боломжгүй. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын даргад албан бичиг хүргүүлнэ.

Төрийн 27 байгулууллагууд мэдээлэл солилцоно гэсэн атлаа Татвараас өөр газарт ажил хэрэг болоогүй. Гэтэл арилжааны банкууд санаачлагаараа хурууны хээ уншдаг болчихлоо. “Хур” системээр дамжуулаад тухайн иргэний бүх мэдээлэл алдагдах эрсдэлтэй. Ашигт малтмал, НӨАТ-тэй холбоотой мэдээлэл нь “Хур” системд хадгалаастай байгаа. Энэ мэдээлэл алдагдвал яах вэ. Аж үйлдвэрийн хувьсгалд бэлэн үү гэсэн судалгааг 100 улсад явуулахад манай улс 99-т жагссан. Ийм чухал асуудлаа 55 дугаар асуудал болгоод сууж болохгүй. Тиймээс “Хур” системийг яаралтай зогсоож, бэлэн эсэхдээ дүн шижилгээ хийх хэрэгтэй. Их хурлын тогтоолыг боловсруулах ёстой. Их хурлын дарга ч өөрөө үүнийг хэлсэн. 230 сая ам.доллаын зарцуулчихаад төрийн байгууллага цахим хэлбэрт ямархуу байдалтай шилжсэн бэ гэдгийг тодруулна” гэсэн юм. Мөн “Харилцаа холбооны салбараас төрийн халамж холдсон. Төрийн байгууллагууд цөмөөрөө мэдээлэл технологийн албатай. Бүгдээрээ нэг нэг компанитай гэрээ байгуулах замаар хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаж, лицензтэй, лицензгүй программ авчихдаг. Энэ нь хөрвөж чаддаггүй. Хамгийн гол нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос санал авахгүйгээр ийм шийдвэр гаргадаг нь ийм эрсдэл үүсгэж байна. Цаашдаа төрөөс цахим шилжилт хийхийн тулд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Эхний байдлаар Үндэсний дата төвд 240 сая төгрөгийн дарамт өгдөг явдлыг болиулах ёстой. Чуулган эхлэхээр Засгийн газраас чиглэл өгөх байх. Тагнуулын байгууллагын тухайд өмнө нь Үндэсний дата төвийн орлогч даргыг Тагнуулын Ерөнхий газрын дарга томилдог байсан. Одоо бол орлогч дарга нарыг цөөлснөөс болж энэ албан тушаал байхгүй болсон. Энэ утгаараа тагнуултай хамтарч ажиллах хүндрэлтэй байгаа юм билээ. Хүссэн хүсээгүй тагнуултай ойр байх ёстой учраас энэ тал дээр анхаарал хандуулна” гэлээ.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочи (202.9.43.96)
    тэгээд ажлаа идэвхтэй хийгээч
    2019 оны 02 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    15 цаг 8 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    15 цаг 16 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 33 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 45 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    21 цаг 23 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК