Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд өчигдөр шар өвсний түймэр гарчээ.
Түймрийн шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн гарсан бөгөөд байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгджээ. Энэ хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид болон нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34 дугаар ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраасан байна.
Түүнчлэн ирэх гурав, дөрөвдүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа тул Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)