зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэргийн албанаас үсчний замналаа эхэлсэн П.Дашдулам бүсгүйн амьдралын түүх

2019-3-03
0
ЖИРГЭХ

2005 он хүртэл цэргийн албанд хүчин зүтгэж явсан хөдөлмөрч П.Дашдулам бүсгүйг "БҮТЭЭЛЧ ЭЭЖ" цувралдаа онцолсон юм. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч түүнд тулгарсан асуудал нь цэргийн ангид үсчин байхгүй явдал байв. Ажлынхаа хажуугаар үс засч, нүүр будах шаардлага тулгарсан гэдэг. Үсчин болно гэж зүүдлээ ч үгүй явсан тэрээр хүнийг гоё болгох хүсэлдээ хөтлөгдөж хотын зүг хүлгийн жолоо залах шийдвэр гаргажээ.

 

Үсчингийн сургалтанд суралцаж эхэлсэн нь амжилтын зүг хөтөлж, адал явдал дунд өнгөрүүлэх боломжийг олгосон байна. “Би гоо сайханч, үсчингийн сургалтад суусан. Үсчин хийх сонирхолтой байлаа. Тэгээд л 2006 оноос өнөөг хүртэл 13 жилийн турш ажиллаж байна” гэсэн юм. Алдаа оноо уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл хамт оршиж хүн амжилтанд хүрдэг. Зориод ирсэн хүн бүхний сэтгэлд нь нийцтэл гоё болгохын төлөө зүтгэдэг тэрээр шүүмжлэлийн үгсийг тун ч бага сонссон гэнэ. Учир нь  хүний үсийг уйгагүй засч, улам сайхан болгохын тулд хэдэн цагийг ч зарцуулдаг байсан аж. Сэтгэл шингэсэн бүхэн сайхан болдог. Үйлчлүүлэгчийнхээ санаанд хүртэл засч, аз жаргалаар дүүрэн өдрүүдийг өнгөрүүлдэг байсан талаараа эелдэгхэн инээмсэглэн хэлэв. Арав гаруй жилийн турш ажлын байр түрээслэж, цаг наргүй, цалин орлого бага гэж гололгүй зорьсон зүйлдээ үнэнч байсан тэрээр өнөөдөр өөрийн гэсэн үйлчлүүлэгчид, салонтой болжээ.

Хүүхдийн инээх, уйлах дуу цангисан газар л аз жаргал оршдог нь хүмүүний амьдралын бичигдээгүй хууль. “Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж хэлэх П.Дашдулам найман жилийн хугацаанд гурван хүү, нэг охин төрүүлж, өсгөж яваа ээж хүн. Дөчин нас хүрэхээсээ өмнө дөрвөн сайхан үрийн зулай үнэрлэсэн тэрээр ажил амьдралыг алийг нь ч цалгардуулахгүй байхыг хичэээдэг гэнэ.

Хүүхдүүдээ нэг сар хүртэл нь харчихаад ажилдаа орсон түүний арын албийг хань, хадмуудад нь хариуцдаг. “Хайраар дүүрэн газрыг л гэр бүл гэдэг. Ар гэр, ажлаа хамтад нь зохицуулж явна. Өнөөдөр амжилттай ажиллаж, амьдарч яваа минь хань, аав ээжтэй нь минь холбоотой. Маш их баярлаж, ачийг нь хариулахсан гэж хичээж явна.  Өсгөж хүмүүжүүлсэн ээж, өтөл буурал болсон ч үргэлж  тусалж, дэмжиж үрсийг минь харж, хандаж, халамжилж, хайрлаж байгаа ханийхаа сайхан ээжид баярлаж явдаг” гэлээ. Түүний ажил өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс эхэлнэ. Албанд нь хүргэж өгсөн завгүй ээж ажлынхаа зүг яаран ирж, цаг авсан үйлчлүүлэгчдийнхээ үсийг гоё болгох хариуцлагатай хэрнээ хамгийн сайхан мэдрэмж авдаг ажилдаа анхаарал хандуулна.

Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг бий. Үйлчлүүлсэн хүмүүсийнхээ сэтгэлд хүртэл гоё болгох нь түүний эрхэм үүрэг. “Үнэхээр сайхан болжээ. Танд баярлалаа” гэх чин сэтгэлийн үгсийг  сонсч, аз жаргалтай инээмсэглэлийг үргэлж хардаг азтай нэгэн. Үсчин бүсгүйг зорьж ирэх хүн олон.  “Тань дээр ирэх гэж цалинтай ээжийнхээ мөнгөнөөс хуримтлал үүсгэсэн. Та намайг өөрчлөөд өгөөч” гэх үйчлүүлэгчид бол хэдэн жилийн турш  хүүхдээ хардаг ээжүүдийн төлөөлөл түүний байнгын үйлчлүүлэгчид. Олон сар, жилийн турш үр хүүхдүүдэдээ анхаарал хандуулаад өөрийгөө умартсан ээжүүдийг өөрчлөөд зогсохгүй урмын сайхан үгсийг хэлж, “үс болон давхар сэтгэлийн  засал” хийгээд гаргадаг аж. Тэрээр энэ талаараа “Миний цахим хуудсаар дамжуулж ээжүүд цаг аваад хүрээд ирдэг. Хүүхдээ хүнд харуулчихаад хөөрхөн болох гээд зориод ирдэг. Олон нялх хүүхэдтэй ээж бол тэр бүр өөртөө зав гаргах ямар ч боломжгүй байдаг. Сэтгэлээр унасан, гэр бүлд нь ямар нэгэн асуудалтай ээжтэй харилцан ярилцаад өөрийнхөө хэмжээнд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тиймээс илүү их хичээж, үсийг нь гоё болгохыг л зорьдог. Хямдралтай үнээр хийгээд өгөх тохиолдол бий. Үсийн засаад дууссаны дараа их баярлана. Тэвэрч аваад л “Даашка эгчээ маш их баярлалаа. Үнэхээр гоё болжээ” гэх үгийг сонсохоор аз жаргал, эрч хүч, илүү ихийг хийх хүсэлтэй болдог доо” гэсэн юм

Хорвоо дээр хүн баярлуулах шиг сайхан зүйл хаасан билээ. Хүнд хамгийн сайхан мэдрэмжийг өгч чин сэтгэлийн урмын  үгсээр өөрийгөө төдийгүй үйлчлүүлэгчидээ услаж яваа П.Дашдуламтай үс арчилгааны болон ажил мэргэжлийнхэн талаар цөөн хором хөөрөлдсөн юм.

-Олон хүүхэдтэй ээж энэ их ажлыг амжуулж байгааг хараад таниар бахархах сэтгэл төрлөө. Таныг маш завгүй хүн гэж сонссон. Нэг өдрийнхөө ажил, амьдралын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би дөрвөн сайхан хүүхэдтэй хүн. Өнөөгийн нийгэмд ажил хийхгүй бол амьдрахад тун хүнд. Тиймдээ ч хүүхдүүдээ  ганцхан сар харчихаал ажилдаа орсон. Хадмууд, хань минь миний арын албыг сайн авч явдаг. Тэд минь туслаагүй бол би өдий зэрэгтэй ажиллаж чадахгүй. Тэдэндээ маш их баярлаж явдаг. Өглөө эртлэн босч хүүхдүүдэээ цэцэрлэгт хүргэснээр миний ажил эхэлж байгаа нь тэр. Үс засуулахаар цаг авсан үйлчлүүлэгчийнхээ үсийг тайрч, будаж хүссэн үйлчилгээг нь хийж өгөхийг хичээж явна.  Хөдөлмөрч хүний хөлс их урсах тусмаа аливаа ажлыг сайн хийж, амжилтанд хүрдэг. Итгэл даах сэтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Гарын шавь 20 давсан байна. 

-Үс засалтыг үйлчлүүлэгч бүрийн сэтгэлд хүртэл засна гэдэг амаргүй байх? 

-Намайг зорьж ирсэн хүн бүрийн үсийг сайхан болгоод гаргахыг хичээдэг. Мэдлэг, мэдрэмж хосолж байж сайн үсчин болно гэдэг. Тухайн үйлчлүүлэгчид үс засалт нь таалагдаагүй бол царайг харахад андашгүй байдаг. Толгойгоо хаялаад, гараа оролдоод огт зүгээр суудаггүй юм. Хэрэв тийм хүн гарч ирвэл сэтгэлд нь хүртэл засаад гаргах ёстой. Тийм болохоор зассан засуулсан хоёр харилцан ярилцаж байж зөв гарцыг олно. Өөрийнх нь санал бодлын сонсох нь хамгийн чухал. Анх үсчинээр ажилд орохдоо спорт засалт хийж байлаа. Гэтэл нэг эгч спорт засалт гэж энэ үү гээд загнаж билээ. Тэр шүүмжлэл надад тус болсон гэж боддог. Тэр цагаас хойш эгч бид хоёр дотно нөхөрлөж байна. Надаар байнга үсээ засуулдаг. Алддаггүй хүн гэж байдаггүй, хамгийн гол нь алдаагаа давтаж болохгүй. 

-Мэдрэмж, мэдлэг хосолж байж үс сайн засдаг болов уу гэж боддог. Үс засахад мэдрэмж их чухал шиг санагддаг?

-Тухайн үйлчлүүлэгчийнхээ үсийг яаж засвал зохих вэ гэдгээс л ажлын хариуцлага эхэлж байгаа юм. Үс будахдаа ч зүгээр суулгүй, тоо бодож зогсох хэрэгтэй. 

-Тоо хүртэл боддог гэдэг нь?

-Тухайн хүний сэтгэлд нийцтэл үйлчилгээ үзүүлэхэд будаг түрхээд болчихдог зүйл биш. Будаг оруулах өнгөнийхөө граммыг тэд байна, ингэж найрууна гэхчлэн үйлчлүүлэгчидээ тайлбарлах хэрэгтэй. Зарим үйлчлүүлэгчид ганц удаагийн будалтаар бор, шаргал, цайвар гээд хүссэн өнгө нь ороод ирэх юм шиг ойлгодог.  Тийм биш юм. Үсний гэмтэл их нөлөөлдөг. Хэрэв үс нь гэмтэлтэй бол тод өнгөөр будвал хугарч унах эрсдэлтэй. Манайд үс нь гэмтээгүй хүн бараг л ирдэггүй. 

-Та анх эмэгтэй үс засч эхэлсэн үү?

-Анх хослуулаад л засчихдаг байсан. Одоо бол эмэгтэйчүүдийн үсний төрөл бүрийн үйчилгээ хийж байна. Миний хамгийн дуртай сонирхол бол эмэгтэйчүүдийн үсийг засах. Гэхдээ яг зорьж ирсэн эрчүүдийн сэтгэлийг бодоод үсийг нь засаад гаргадаг.

-Дөрвөн улиралд тааруулан үсээ арчлах ёстой гэдэг ч хэрэгжүүлдэг нь хэд билээ?

-Эрс тэс цаг агаартай оронд амьдардаг болохоор үсээ сайн арчлах шаардлагатай. Үс бас амьтай гэдэг. Амин дэм, уураг, тэжээлийг цаг ямагт шаарддаг. Бид өдөр бүр хоол иддэгтэй адил. Түүн шиг үсээ бас амин дэмээр хооллох хэрэгтэй. Үйлчлүүлэгчид ч мөн адил тийм бодолтой байдаг. Өвөл болохоор илүү их тэжээл өгөх уургийн эмчилгээ хийлгэж, үсээ эрүүл зөөлөн болгож амраах  тал дээр анхаарал хандуулдаг. Харин хавар, зун, намрын улиралд үснийхээ өнгийг өөрчилж, тодруулах сонирхолтой байдаг.

-Үсэндээ сайн, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэж боддог. Гэхдээ тохирсон бүтээгдэхүүнээ л хэрэглэх чухал байх. Таны хэрэглэдэг бүтээгдэхүүнийг сайн гэж сонссон. Хэр үр дүнтэй вэ?

-Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийг албан ёсны борлуулагчаас нь захиалж авч хэрэглэдэг.  Уурагны эмчилгээ бол үр дүн сайтай. Нэг ирсэн хүн дахиад л хүрээд ирдэг.  Манайхаар үйлчлүүлсэн хүмүүст уурагны эмчилгээг давхар хийж өгдөг. Үнэхээр үр дүнтэй.

-Үс эрүүл бол бие эрүүл гэдэг. Гэрийн нөхцөлд бид үсээ хэрхэн арчлах ёстой вэ?

-Үсээ сайн угаах хэрэгтэй. Өөрийнхөө үсэнд тохирсон шампунь  , ангижруулагчийг зөв сонгож хэрэглэх шаардлагатай. Сайн гэж рекламдсан бүхнийг авч хэрэглэх хэрэггүй. Зөвхөн өөрийн үсэнд тохирсон бүтээгздэхүүнийг  л сонго. Үсэндээ ямар ч бүтээгдэхүүн үлдээхгүйгээр сайн угааж усаар зайлж, цэвэрлэх хэрэгтэй. Тэгж байж үсний бохир арилна. Бохирдлоо дутуу угааж арилгаж чадахгүй бол хуйхны бөглөрөл үүсдэг. Үүнээс шалтгаалаад үсний уналт ихэсч, ургалт зогсоно. Элдэв янзын бүтээгдэхүүн түрхэхдээ гол нь биш. Эхний ээлжинд үсээ сайн угаа. Та  үсээ зөв угааж чадвал үс улам л гоё болдог.

-Үсээ хэд хонож угаах ёстой вэ. Өдөр бүр л угаавал сайн гэж боддог хүмүүс байдаг юм билээ?

-Үсийг хоёр эсвэл гурав хонож угаах ёстой. Долоо хоногт хоёр удаа  угаахад хангалттай байдаг юм. Хүний үс тослогдох тусмаа л эрүүлждэг гэх судалгаа хүртэл бий. Гэтэл үс тослогдлоо угаая гээд угаачихдаг.  Уг нь гарч буй тосноос үс тэжээл авч байдаг. Ойр ойрхон угаах тусам хүний тосны булчирхайн ажиллагаа  мууддаг. Тэгэхээр тэнцвэр бланс алдагдаж, үс хуурайшиж, хугарч унана. Өдөр бүр угаадаг хүний үсний ширхэг их нарийн харин хэд хонож угаадаг хүний үс бүдүүн ширхэгтэй эрүүл байдаг. Тэгэхээр долоо хоногт долоон удаа угаах шаардлагагүй.

-Уургийн эмчилгээ хэрэглэх нь үр дүнтэй гэсэн. Яг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Үсний тос арван удаа хэрэглэсэнтэй тэнцдэг. Маш сайн амин дэмтэй. Долоо хоногт нэг удаа хэрэглэчихсэн байхад үс эрүүлжиж, гоё болно. Гэрийн нөхцөлд ч зөв хэрэглэж чадвал үр дүнтэй. 

-Үсний ургалт зогсчихлоо. Яаж ургуулнаа гэж ярих хүмүүс олон байдаг. Чухам юунаас болоод үс ургахаа больдог вэ?

-Хүний үс өдөррт 50-100 ширхэг унах ёстой. Гэхдээ уналтын болон ургалтын үе гэж бий. Хүний үс гурван үе шаттайгаар ургадаг.  Мэдэгдэхүйц унаж эхлэхэд хуучин үс гуужиж унаж шинэ үс ургаж эхлэх гэж байна гэсэн үг л дээ. Хуйхны бөглөрөл үүсэхээр үсний ургалт элт зогсдог. Агаар орчны бохирдол мөн дутуу угааснаас үүсдэг. Тэгэхээр сардаа нэг, хоёр удаа хуйхаа цэвэрлэгээний эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Үс унаад байна. Тариа хийлгэж байна гэдэг. Үс уналт нь ядаргаа сэтгэлзүйтэй холбоотой юу?

-Үс унах нь маш олон зүйлтэй хамааралтай. Сэтгэлзүйн байдал, стресс ядаргаа, гэр бүлийн таагүй харьцаа, агаар орчны бохирдол гэх мэт маш олон зүйлтэй холбож үзэж болно. Чухам юунаас болж үс унаж байгааг тодорхойлж тариа хийлгэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Түүнээс үс уналаа гээд дураараа тариа хийлгэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ.

Сэтгэлд нь хүртэл сайхан болгочихоод “Танд маш их баярлалаа” гэх үгнээс аз жаргалыг мэдэрдэг тэрээр “Цаг хугацаа бүхнийг харуулна.  Зориод ирсэн хүн бүхэнд найрсаг хандах хэрэгтэй” гэж хэлэх дуртай. Хийж бүтээх хүсэлтэй залуусаараа багаа бүрдүүлж, атгасан гар шиг эв найрамдалтай байж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нь мэдрэгдэж байсан юм. Аливаа зүйлд тууштай байвал амжилтын хаалга үргэлж нээлттэй байдгийг үгээрээ үйлдлээрээ үлгэрлэж яваа олноо үсчин Даашка гэж алдаршсан түүнтэй хэсэг хором  хөөрөлдөхөд эерэг бүхнийг мэдэрсэн юм. Эв нэгдлийг эрхэмлэдэг  хамт олон тун удахгүй монголдоо төдийгүй дэлхийд цахиур хагалах чадварлаг үсчид төрж гарна гэдэгт итгэж байна.

 

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.5)
    Heden jiliin umnu ene avgaigaar usee yostoi hohi n boltloo togluulj bilee. Yu ch chaddagguin ene avgai
    2019 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    2 цаг 27 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Өчигдөр 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК