Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Раднаасэд үүнийг л хэлээд байжээ

2019-5-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй холбоотой нэгэн шүүмжлэл хардлага өнгөрсөн өдрүүдэд өрнөлөө. Цагаан захтнуудын холбогдсон авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг өршөөх л юм гэнэ. Үүнийг нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гишүүн санаачилж, сэм өөрчлүүлсэн гэх. Араас нь Хөгжлийн банкны, түрээсийн орон сууцны, Бондын, Монголбанкны, Эрдэнэтийн 49 хувь, АСЕМ-ийн, ЖДҮ-чдийн, концессийн, төмөр замын гээд томоохон хэргүүд замхарна гэлээ.

Гэхдээ Ш.Раднаасэд дарга арай өөр зүйлийн тухай ярьж, хэлээд байсныг 1986, 2002 оны Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ямар байснаас харж болохоор байна. 2010 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор хүртэл 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн талаар буюу хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар гарч байжээ.

Өмнө нь олон жилийн турш хөөн хэлэлцэх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцдог байсан энэ жишгийг 2015 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэж өөрчлөн оруулж ирсэн байдаг.

Түүнийг нь Ш.Раднаасэд гишүүн 2017 онд буцааж, гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж санал гаргасан нь Байнгын хороогоор дэмжигдсэн нь өдгөө чичлүүлэх шалтгаан болж байх шиг.

Тоо баримтаас харахад 2015 оны Эрүүгийн хуулиар хэрэг нь илрээгүй тохиолдолд сэжигтэн, яллагдагчаар татагдсан (судалгаагаар түдгэлзүүлсэн 10 мянган хэрэг түүнээс багагүй хүн) хэзээ, хэн илрүүлэх нь мэдэхгүй хэргийн төлөө насан туршдаа яллагдагч болох ёстой байсан уу? гэсэн асуулт гарч байна. Хэрэг түдгэлзсэнээс болж яллагдагчаар татсан, хөөн хэлэлцэх хугацаа зогсдогтой холбоотойгоор хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох эсвэл оргон зайлах, гадна, дотнын байгууллагаас тайлбар мэдээлэл ирээгүйгээс болж насаараа яллагдагчаар явах, насаараа мөрдөн шалгуулах нөхцөл байдал руу орсон хэрэг.

10 мянга гаруй хэрэг гэдэг бол 10 мянга гаруй хүн байна гэсэн үг. Үүнийг хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор анх энэ санал гарч өөрчлөх шалтгаан болсон байна. Хүний эрхийг дэмжсэн эрхзүйн реформ хийх болсон ардчилсан улсын иргэнээ насаар нь яллагдагчаар татаж, мөрдөн байцаах нь байж болохгүй асуудал биш гэж үү.

Тэгэхээр гишүүн Ш.Раднаасэдийн санал оруулсан өөрчлөлт зөв болж таарах гээд байгаа юм. Өөрөө ч энэ тухайгаа “Тухайн үед прокурорын байгууллагаас миний тарааж өгсөн тэмдэглэлтэй холбогдуулж асуусан. Тэр нь “Хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж мөрддөг. Бүх насаараа яллагдагчаар татаад хөөн хэлэлцэх хугацааг Цагдаагийн байгууллагын Мөрдөн шалгах хэлтэст очоод зогсдог учраас хөөн хэлэлцэх хугацаанд нь багтаж мөрдөх ажиллагааг яаравчлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоогийн оруулж ирсэн хорьж мөрдөх хугацаа 24 сар нэртэй боловч Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр цааш хугацаагүй хорих заалт” хэмээн тайлбарласан удаатай.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙН ЛАВЛАГАА

 

БНМАУ-ЫН

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

1982 он

 

АИХ

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

1986 он

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

2002 ОН

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

2015 ОН

 

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

2017 ОН

36 дугаар зүйл.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэр гарч ялтанаар тооцогдсоноор дуусна.

45 дугаар зүйл.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэр гарч ялтанаар тооцогдсоноор дуусна.

 

72 дугаар зүйл.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэр гарч ялтанаар тооцогдсоноор дуусна.

1.10 дугаар зүйл.

2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно.

 

1.10 дугаар зүйл.

2.Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.

 

2002 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 72 ДУГААР ЗҮЙЛИЙГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР:

3.Эрүүгийн хариуцлагад татах хугацаанд гэмт хэрэг гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаа хамаарах тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол уг нөхцөл шалтгаан илэрч тогтоогдсон шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг үндэслэн шийдвэрлэнэ.

3.1.Шүүх хэргийг хүлээн авсны дараа хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үед анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч захирамж, шүүх тогтоол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.

3.2.Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тухайн шатны шүүх хуралдаанаас хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлал, тогтоол гаргана.

С.Сүлд

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • x (66.181.161.34)
    ene hergiin shuuh hurliig zohion baiguulalttai olon udaa hoishluulsandaa. uchir ni huun heleltseh hugatsaag ni uurchilchihsun, ter hugatsaag ni duusahiig huleegeed baisniig irged yaaj medehev dee. tsagaan zahtnuudiin shalgaj hereg iimerhuu hamgaalaltaar zuvhun tedend zoriulsan huuliar l zohitsuulagdaj bna daa.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.250)
    Цонимаддаг байна шт
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.47)
    Шал худлаа
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    24 цагаа тэгээд МАНгар Раднаасэдийн зөв болж байна уу. Авилга аваад тогтоогдсон хүмүүс ялгүй гарах нь зүгээр асуудал уу тэнэг юм бичээд ард түмнийг доромжлоод байгаарай. Раднаасэд захиалж бичүүлсэн үү. Авилга албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байх ёсгүй насаар нь мөрдөж шалгах хэрэгтэй. Заавал ял авах ёстой. Хятад шиг цаазлуулагүй нь их юм байх ёстой
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.27.117)
    MANAN-g dahij hezee ch songohgui
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • сонгогч (150.129.142.13)
    Битгий авилгачдаа өмгөөлөөд бай, МАН-гаруудаа...
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.109.34)
    mal
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Раднаасэд Өөрөө мхг-ын хэлтэс газрын дарга нараас хувь их авдаг байсан гэж мэргэжлийн хяналтынхан ярьж бна. Хэн ч үнэмшихгүй ийм тайлбарт. Бүх хуйвалдаан гэдэг нь тодорхой байхад. Муусайн луйварчид
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    Раднаасэд Өөрөө мхг ыын хэлтэс газрыын даргаас хувь авдаг байсан гэж мэргэжлийн хяналтыынхан ярьж бна
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Цэцэг нуурынхан (202.72.245.122)
    Хэн ч үнэмшихгүй ийм тайлбарт. Бүх хуйвалдаан гэдэг нь тодорхой байхад. Муусайн луйварчид
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    9 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    9 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    14 цаг 46 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 57 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    15 цаг 35 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК