Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мона Лиза”-гийн харцнаас тодрох Монгол

2019-5-27
0
ЖИРГЭХ

Италийн нэрт эрдэмтэн Леонардо да Винчигийн XVI зууны үед зурсан Мона Лиза гэж хөрөг бий. Өдгөө Парисын Лувpын музейд хадгаглагддаг эл хөрөг “Гунигтайхан харж, учиртай инээмсэглэх” бүсгүйн дүр гэсэн тайлбартайгаар хүн төрлөхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлсэн хэвээр байна. Үүнтэй агаар нэгэн дүр төрх орчин цагт дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь “Мона Лизагийн инээмсэглэл” нэртэй нэгэн охины харц бүхий агшин. Гэрэл зургийн хальснаа буулгасан Ирак охины төрх дайн дажинтай улс орны ард түмэн ялангуяа ирээдүй хойч болсон хүүхдүүд нь хүртэл хэрхэн инээмсэглэхээ “мартсан”-ыг ямар нэгэн өнгө будаггүйгээр харуулснаараа хүн бүрийн анхаарлын төвд орж, эш татах бүр Мона лизатай жишиж ярих шалтгаан болсон хэрэг.

Дотоод дахь дайн дажин, тогтворгүй байдал нь одоог хүртэл намжаагүй байгааг тэрхэн хоромд буулгасан Ирак охины харц бэлхнээ илтгэсэн болохоор хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөхийн зэрэгцээ гэрэл зургийн үнэ цэнийг улам тодотгосон байж мэднэ. Тэнд өрнөж буй үйл явдал Төв Азийн цээжинд орших цөөхөн монголчуудад мэдээж хамаагүй асуудал. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт гардаггүй л юм бол халуун цэгт, газын зурваст болж байгаа үймээн самуун, дайн дажин бидний анхаарал хандуулах сэдэв лав биш.

Гагцхүү нүдэндээ нулимс тээн, гунигтайхан харж, учиртай инээмсэглэх Ирак охины харц өнөөгийн Монголын бодит байдлыг битүүхэн мөртлөө бодитоор өгүүлэх мэт.

Үнэндээ томоохон албан тушаалтны баривчилгаа, олныг цочирдуулсан гэмт хэргийн тухай цочир мэдээлэл гарвал халаглан хүлээж авч хоромхон хугацаанд эгдүүцэл, бухимдлаа гаргахаас өөрөөр тайван амгалан, энх цагийн монголчууд өнгөрсөн хэдхэн жилийн дотор яаж өөрчлөгдөв. Дургүй хүргэсэн нэгнийг сошиал орчинд цаазын тавцанд авааччихсан юм шиг зүхэж, түүнийг нь даган алга ташин баярладаг, бусдадаа уриалдаг бүхэл бүтэн Вант улсыг бий болгожээ. Үйлдлээрээ бус үгээрээ, эвээр биш талцал, тэмцлээр дулдуйдсан тэрхүү Вант улсыг үүсгэн байгуулагчид, өргөжүүлэгчид, турхирагчид нь улстөрчид гэдгийг нийтээрээ гадарладаг атлаа өөрсдөө аялдан дагагч болж тийш хошуурч эхэлсэн нь бидний энгийн атлаа байдаг л дүр төрх мэт хүлээж авах болов. Амгалан монголчууд омголон, тайван монголчууд тэмцэгчийн дүрээр тодрох болжээ. Сэлэм, буу, алх, гавгүйгээс биш бүгдээрээ сошиал орчинд цагдаа, мөрдөгч, хууль сахиулагч, шүүгчид болцгоов.

Ерөнхийлөгч нь өлсгөлөн зарлах юм гэнэ. Араас нь УИХ-ыг тараахаа хоёрантаа мэдэгдэв. Улсаа дэлхий нийтэд шившиг болохгүйн тулд УИХ өөрсдөө тарчих хэмээх агуулга бүхий үгийг Тамгын газрын дарга нь нэмж дайв. УИХ-ын гишүүд нь хүртэл төв талбай дээрээ суулт хийж, өлсгөлөн зарлахаа мөн мэдэгдэж асан нь саяхан.

УИХ-ын дарга хэмээх бул хар чулууг төрийн өндөр сэнтийгээс ховхортол нь тэмцлээ үргэлжлүүлсэн, тэд. Хэсэг бүлгийн, бүр тодруулбал хоёр, гуравхан хүний зөрчлөөс үүдсэн Төрийн ордон дахь толхилцоон ийнхүү гудамжинд гарч суултаар эхэлж, өлсгөлөнгөөр үргэлжилж, бүр санасандаа хүрсэн билээ.

Болохгүй асуудлын эсрэг нийтээрээ нэгдэж тэмцэх нь сайн төдийгүй зүйн хэрэг. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Шаардах ёстой асуудал. Саарал ордондоо “зодолдож”, зөрчилддөг, хэтэвч нэгтэйгээрээ, ашиг сонирхлынхоо хүрээнд хоёр талд таанц эргэхээс өөрөөр албан өрөөнөөсөө нүүрээ ч цухуйлгах дургүй халдашгүй эрхтэй гишүүд гудамжинд гарч болохгүй зүйлийн эсрэг суулт хийж бүр өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн нь нэг талаараа сайн жишиг. Цаашид УИХ-ын гишүүд нь Төрийн ордон, чуулганы индэрээс бус ард түмнийхээ дунд ороод хууль бус зүйлийн эсрэг тэмцэх уламжлалыг үүгээр үлгэрлэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ энэ бүх улстөржилт, сошиал орчин дахь эзэн биегүй хийрхэл, хэнээрхлээс хэн хожих вэ, үнэхээр үр дүн нь 100 хувь гарах уу. Мэдээж үгүй. Албан тушаалын дахин хуваарилалт явна, нэгийг нөгөөгөөр солино. Эцсийн дүндээ улстөрчид л хожно. Жишээ нь, УИХ-ын даргаас М.Энхболдыг буулгаж Г.Занданшатарыг томиллоо. Юу өөрчлөгдөв. Чуулганы нэгдсэн хуралдааны голын индэрт хуулийн төсөл боловсруулагчид л суудаг боллоо. Жагсаал цуглааныг оройлон тэмцсэн зарим нэг нь албан тушаал дэвшсэнийг эс тооцвол бусдаар өөрчлөгдөөгүй, гөлийсөн байдалтай буйг тэмцэгч Ж.Батзандан өөрөө хэлж орхив. Уг нь өөрөө тэдний дунд орж МАНАН хэмээх мафитай тэмцэхээ илэрхийлж явсан хамгийн тод төлөөлөл.

Гэвч ард түмэнд наалдах “ашиг” нь хумсын толионы хэмжээнд ч хүрсэнгүй. Хамгийн гол нь, энэ бүх улстөржилтөөс илүү өргөн хүрээг хамрах асуудал нийслэлийнхний өдөр тутмын амьдралд цаг минут тутамд заналхийлж байгааг дурдахгүй, түүний эсрэг тэмцэхгүй байгаа нь харамсалтай бас эмгэнэлтэй биш гэж үү.

Утаа хэмээх эзэн биегүй сэдвийг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл улиг болтол нь ярьж, бичиж, шүүмжилж ирсэн ч холбогдох албан тушаалтныг олж хариуцлага хүлээлгэсэнгүй. Тэд өөрсдөө олны өмнө гарч ирээд буруугаа хүлээж, уучлал гуйсангүй. Тэгэхийг ч хүссэнгүй. Угтаа бол хэн нэгнийг дагаж дарцаглахаас илүү өглөө бүр санаж, өдөр болгон тэмцэл өрнүүлэх ёстой асуудал нь утаа биш гэж үү.

Сошиалаар эсвэл сонгуулиар хэн нэгнээс хариуцлага нэхэж, ам асуудгаас биш утааны эсрэг нэгдэж нийлээд нийтээрээ төв талбайд цуглаж, томоохон хэмжээний акц өрнүүлсэн бил үү. Гарын арван хуруунд багтахаар цөөхөн болов уу. Тэгсэн мөртлөө улстөрчдийн шошготой жагсаал, цуглаанд хэдэн зуу, мянгаараа ирж, уриа лоозон барьж бархирцгаадаг нь сонин. Хатуухан хэлэхэд хэдхэн улстөрчдийн зориуд хаясан махан дээр Та биднийг “цөөвөр чоно” шиг шавцгааж байх зуур утаа хэмээх урилгагүй зочин үр хүүхэд, ирээдүй хойчийн маань хоолойг хэдийнэ багалзуурдаад эхэллээ. Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн ачаалал 25-110 гаруй хувь хүртлээ ачаалал нь ихэсч, түүнд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 90 хувь нь амьсгалын замын болон хоолойны үрэвсэлтэй байгаа нь үүний бэлээхэн жишээ. Араас нь сүрьеэ хэмээх өвчин 500 сурагчтай сургуулийн 50 гаруй хүүхдэд халдварлав.

Гэтэл сайд, дарга нар нь Сонгинохайрхан дүүрэгт байсхийгээд зочилж, утаатай танилцахаас өөрөөр дорвитой шийдэлд хүрсэнгүй. Ерөнхий сайд нь ч хоёронтоо очихдоо маск зүүх уриалга гаргасныг эс тооцвол тогтсон шийдэлд хүрч, тодорхой шийдвэр гаргаж чадсангүй ээ. Нийслэлийн хамгийн утаатай бүс учраас Сонгинохайрхан дүүргийг зорьдог гэх. Үнэндээ Улаанбаатарын утааг дан ганц Сонгинохайрхан дүүргээр төлөөлүүлж, төсөөлөх боломжгүй. Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар гээд оргил үедээ Сонгинохайрханаас ч дутахааргүй дүүрэг, гамшгийн хэмжээнд хүрдэг бүс нэгээр тоологдохгүй олон бий.

Тэндэхийн хүүхдүүд байтугай том хүн ч өглөө, оройдоо явахад ханиалгахаас эхлээд хоолой нь боочих шахам ажилдаа очиж, гэртээ харьцгаасаар олон өвөл, хаврыг ардаа үдлээ. Бүр зарим нь нийтээрээ сүрьеэгийн халдвар авч олныг цочроов.

Ийм байхад улс орноороо улстөрчдийн албан тушаалын төлөөх зодооны дамжин өнгөрөх гүүр, хамгаалах хана хэрэм нь болсоор байх уу. Өглөө, оройдоо уугисан утаан дунд дуниартан хичээл, сургуульдаа явдаг хүүхдүүддээ уулгах сүүний мөнгө олгохыг төр, засгаас шаардаж жагсаж яагаад болохгүй гэж. Утаа хэмээх гамшгаас үүдэж хэчнээн хүүхдээ хэвлийд нь “цаазалж”, хэчнээн эхийг өнчин нулимстай үлдээж, хэчнээн хүүхдээ өвчлүүлж байж ухаарах вэ. Угаартаж, боож үхлээ гэж хаа сайгүй, дээр дооргүй шагширцгааж байгаагаас биш өдөр бүр амьсгалж байгаа утаа ирээдүйд тэр тусмаа бидний үр хүүхдэд хэрхэн нөлөө үзүүлэхийг бодож үзсэн үү.

Утаанаас үүдэлтэй хорт хавдар, тархины саажилттай, аутизмтай хүүхдүүд олноор төрж байгааг судалгаагаар тогтоож, дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх болсон энэ цаг үед гамшгийн бүсэд амьдарч дадсан нийслэлчүүдийн хэдэн хувь ирээдүйд утааны уршигт багалзуурдуулах бол... Улстөрчид, УИХ-ын гишүүд одоогийн суудалдаа мөнх байхгүй ээ. Тэд ашиг сонирхлоо гүйцэлдүүлчихээд нэг л өдөр яваад өгдөг юм. Ард нь монголчууд бахь байдгаараа үлдэнэ. 

Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тэр үед улиг болсон утаагаа яриад суух уу, ханиад хүрсэн, хоолой нь боосон хүүхдээ тэврээд эмнэлгийн хүйтэн шалан дээр зулах эсэх нь та бидний тэмцлийн үр дүнгээс хамаарна.

Ирак охины харц шиг ирээдүйг үр хүүхдэдээ үлдээх эсэх нь улстөрчдөөс биш та биднээс л шалтгаалах болохоор тэр. Ядаж ирээдүй хойчдоо амьсгалах эрүүл агаар, итгэлтэйгээр инээмсэглэх эрхийг нь үлдээх юмсан!!!.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 10 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК