Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Мандахбаярын найруулсан жүжиг буюу өмнийн говьд болсон “тавилттай” хэлэлцүүлэг

2019-8-01
0
ЖИРГЭХ

Монгол Улс. Эрдэс баялагийн ордоороо дэлхийд гайхагдаж, тэр хэрээрээ олны анхаарлын төвд байсаар ирсэн. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсны дараагаар уул уурхайн салбараас орж ирэх үр өгөөж нь асар их гэдгийг монголчууд ухамсарласан гэж болно. Тиймдээ ч уул уурхайн салбарыг дэмжиж ажиллахад төрөөс ихээхэн хүчин чармайлт гаргасны эцэст Монгол Улсын эдийн засгийн орлогийн 70 орчим хувийг эрдэс баялагийн салбар дангаараа бүрдүүлж байна. Тэгвэл уул уурхайгүйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг ямархуу байр байдалтай байх вэ. Та төсөөлөөд үз дээ. Сайн талаас нь гэх үү, эсвэл иргэдийн хүсэн хүлээдэг хүлээлтийн өнцгөөс хариулбал, байгаль орчноо ухахгүй байх сайн талтай. Гэхдээ олон мянган залуус ажлын байргүй болно. Дагаад олон мянган өрх орлогогүй болно. Хамгийн гол нь энэ бүх эрсдэлийг бүрэн хэмжээнд нөхөх хэмжээний “хөдөлгөгч хүч” бидэнд байхгүй гэдэг нь чухам үнэн юм.

Энэ ч утгаараа инфляц Монгол Улсыг тэр чигт нь бүрхэж, магад дахин сэхэхээргүй хэмжээнд ч хүргэж мэднэ. Тиймээс л дэлхий нийтийн хэмжээнд уул уурхайг ашиглах ёстой юм байна. Гэхдээ хариуцлагатай, нээлттэй, ил тод замналаар хөгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдээд буй. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны хамгийн том бэрхшээл бол нутгийн иргэд болоод төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага хоорондын үл ойлголцлын асуудал аль ч цагийн үед байсаар иржээ. Бүр тодруулбал, Канад, Австрали зэрэг улсад байгаль орчныг нөхөн сэргээх асуудал хурцаар тавигдаж байх тэр үед иргэдийн байгалиа гэх сэтгэлийг ашиглах этгээдүүд цөөнгүй байсаар иржээ.

“Чоно борооноор” гэдэг шиг ашиг хонжоо олохыг санаархсан этгээдүүд иргэдэд “Байгалиа хамгаалахад тань тусална. Та бүхэн биднийг дэмж. Уул уурхайг  эсэргүүцэх хэрэгтэй” гэж сэнхрүүлэх бол өөрсдийн бэлтгэсэн “армидаа” “Эсрэг талыг юу ч хэлүүлж болохгүй. Үг бүхнийг нь эсэргүүц. Нутгийн иргэдийг турхир” хэмээн зааварладаг байна.

Тэгвэл яг энэ процессийг баталсан нэгэн арга хэмжээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 29-нд болсон юм. Тодруулбал, Өмнө говь аймагт Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, МАК, Мөнх ноён суварга, Дунь юань, Олон овоот гоулд, Зөв зүг, Чинхуа-МАК-Нарийн сухайт, Саус гоби сэндс, зэрэг компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Тэр дундаа тус аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад холбогдох асуудал олны анхаарлыг татсаар өнөөг хүрчээ. “Орчимд” гэж онцолж хэлсэн нь их учиртай. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллагаас Тост, Тосон бумын нурууны экосистемд аюул нүүрлэсэн эсэх, мөн “Сауд гоби коал транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилготой хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэг нээлттэй болно хэмээж хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцоно гэсэн ч харамсалтай нь төлөвлөсний дагуу болсонгүй. Учир юу гэвээс, ашигт малтмалын олборлолт хийдэг компаниудын үйл ажиллагаа нь говь нутгийн экосистемд сөргөөр нөлөөлж буй эсэхийг “тогтоох” зорилготой байсан уг хэлэлцүүлэг хэт нэг талыг барьсан байдалтай болсон юм. Угтаа бол Гурван тэс суман дахь тусгай хамгаалалттай бүсийн гадна талд Нарийнсухайтын бүлэг ордод хамаарах найман уурхай, харин тусгай хамгаалалтын бүс дотор Баатарван, Жавхлант орд гэсэн хоёр уурхай үйл ажиллагаа явуулж байна. Дээрхээс гадна тус бүс нутагт дахин таван уурхай үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох байгууллагаас зөвшөөрлөө авч өнөө, маргаашгүй ажлаа эхлэхээр болжээ. Яг энэ цаг үед “Сауд гоби коал транс” компанийн Баянтэсийн уурхайн үйл ажиллагааг “шүүхээр” дээрх хэлэлцүүлгийг зохиосон нь цаанаа ихээхэн эрх ашиг нуугдаж буйг гэрчилсэн юм.

 

Хэлэлцүүлгийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, хөрс хуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их шижир баялаг компанийн хувьцаа эзэмшигч Х.Мандахбаяр зохион байгуулсан бол УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат зэрэг нэр бүхий хүмүүс л оролцов. Харин дээр нэр дурдсан уул уурхайн компаниудаас зөвхөн “Сауд гоби коал транс” компанийн захирал Д.Буянбат оролцсон юм. Яагаад бусад компанийн төлөөлөл болон мэргэжлийн хяналтын төлөөлөл байхгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр тодруулахад “Мэргэжлийн хяналтын байцаагч, дарга нарыг дуудсан боловч оролцох боломжгүй гэсэн. Харин Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа бусад компанийн асуудлыг дараа ярих тул хойш тавьсан” гэдэг утга бүхий хариултыг ард түмний дундаас төрсөн “баатар” гэж цоллогдоод буй Х.Мандахбаяр өгсөн юм.

 

Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар аймгийн өнөөгийн нөхцөл байдал болон тулгамдсан асуудал тэр дундаа Гурван тэс суман дахь тусгай хамгаалалтын зурваст хэчнээн компани үйл ажиллагаа явуулдаг талаар илтгэл тавихад оролцогчдын зүгээс дургүйлхэж, “Энэ асуудал чухал биш. Харин “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох нь чухал байна” гэдэг шаардлагыг дор бүрнээ тавьсан юм.

Угтаа бол Өмнөговь аймгийн нийт газар нутгийн 21.15 хувийг улсын тусгай хамгаалалтад, 16.24 хувийг аймгийн,  22.22 хувийг сумын тусгай хамгаалалтад авсан бол 7.23 хувийг ойн сан, усан сан бүхий газар нутагт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл, тус аймгийн нийт 66.84 хувь нь ямар нэг байдлаар тусгай хамгаалалтад авсан нь бас чиг чамлахааргүй тоо. Нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэдийн болон иргэнийн нийгмийн төлөөллийн зүгээс үйл ажиллагааг зогсоох ёстой гэж үзэж, шаардаж буй “Сауд гоби коал транс” компанийн эзэмшлийн талбай нь дээрх тусгай хамгаалалттай зурвасын гадна оршиж буй аж.
 

Харин “Сауд гоби коал транс” компанийн захирал Д.Буянбат олборлолтын үйл ажиллагааг хариуцлагатай хийж байгаа бөгөөд нутгийн иргэдтэй харилцан ойлголцох замаар нөхөн олговор олгох зэргээр хамтарч ажиллаж байгааг танилцуулсан. Гэтэл оролцогч болон зохион байгуулагчдын зүгээс мөн л эсэргүүцэж, “Энэ нэг их сонин зүйл биш” гэдэг байдлаар хандсан нь анхаарал эрхгүй татсан юм.

 

Эндээс л Тост, тосон бумын нурууны орчимд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын төлөөлөл бүгд оролцох байх, түүгээр ч зогсохгүй тус нутгийн экосистемд нөлөөлж буй хүчин зүйлийг цогцоор нь ярилцаж, талуудын байр суурийг сонсох байх гэж бодсон найдвар талаар болсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр уг арга хэмжээг зохион байгуулсан Х.Мандахбаярыг шантааж хийх замаар мөнгө нэхсэн гэдэг яриа гарсан. Гэвч тэрбээр үүнийг эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хэрвээ уул уурхайн компаниуд хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан, эсвэл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуульд заасны дагуу хариуцлага нэхнэ” гэдгийг онцолсон бол УИХ-н гишүүн Л.Энхболд “Энэ тэмцэл хэн нэгний улс төрд орох гэсэн хүслийнх нь нэг шат бол би дэмжихгүй. Харин ч эсэргүүцэх болно” гэдгийг мөн онцолсон юм. Хэлэлцүүлэгт зохион байгуулагч талын хүмүүс олноор оролцож буй нь илт болох нь ажиглагдсан.

Учир нь хэт нэг талыг барьсан, нөгөөтэйгүүр, тусгай хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компаниас илүүтэй тусгай хамгаалалтын газрын зурвасаас гадна талд үйл ажиллагаа явуулж буй дотоодын хөрөнгө оруулалттай компанийг онцолсон нь ингэж хардахад хүргэсэн юм.

Харин үнэхээр нутаг орноо гэж санаа зовоод ирсэн иргэд цөөнгүй байсан. Тэд “Уул уурхайг хариуцлагатай байлгах ёстой. Тусгай хамгаалалтайн бүсэд хятадын хоёр ч компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл ганцхан компанийг онцлох нь зүйд нийцэхгүй. Дээр нь дахиад таван компани үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна гэж Засаг дарга хэллээ. Хэрвээ энэ үнэн бол нийт бүх компаниудыг ярих ёстой. Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас авлаг татварын нэгээхэн хэсгийг орон нутагт үлдээх ёстой. Гэтэл улсын төсөвт шууд татдаг нь иргэдийг бухимдуулж байна. Уул уурхайн салбараас Өмнөговьд их мөнгө ордог. Үүнийх нь үр шимийг өмнийн говьчууд хүртэж буй нь үнэн. Бидний амьдрал сүүлийн жилүүдэд эрс дээшилсэн. Гэхдээ нийт массаа бодвол орлогын хуваарилалтыг тэгш болгох нь зүйтэй. Тэгвэл хувийн хэвшил болон иргэдийн ойлголцол нэг мөр шийдэгдэнэ” гэсэн юм.

 

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчдын онилж, баалсан “Сауд гоби коал транс” компанийн хувьд анх 66228.31 га талбай бүхий тусгай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 онд гаднын хөрөнгө 100 хувийн хөрөнгө оруулалттай “Саус гоби сэндс” компаниас худалдаж авсан юм байна. Ингэхдээ энэ хугацаанд нийт талбайн 53 хувийг улсад эргүүлж өгжээ. Ингээд тус компанийн төслийн менежер Д.Сүхтулгаас дараах зүйлийг тодруулсанаа хүргэе.

 

Д.Сүхтулга: Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс болон

иргэдийн эрх ашгийг дээгүүрт тавина

 

-Тост, тосон бумбын нуруунд  уул уурхайн 10 компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Гэтэл сүүлийн үед танай компани л  хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг мэтээр ойлгогдох үйл явц өрнөж байна. Танай компанитай Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын зурвасаас  хэчнээн км-ийн  зайд  үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Тусгай хамгаалалтын зурвасын гадна талд Нарийнсухайтын бүлэг ордод  хамаарах найман компани үйл ажиллагаа явуулдаг. Харин “Баатарван” компани тусгай хамгаалалттай нутагт буюу Тосон бумбын нуруунд, үүний цаахантай “Жавхлант орд” гэдэг компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоёр компани хоёулаа гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Бодит байдал дээр нөхцөл байдал ийм байхад “Тост, тосон бумба” гэсэн лоозон бариад зөвхөн манай компанийг чичлэж байна. Хэрвээ үнэхээр Тост, тосон бумбын нурууны байгаль орчныг хамгаалах гэж байгаа юм бол яагаад бусад компаниудыг яриахгүй байгаа юм бэ. Цагаа тулбал манайхаас ч олон жил үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ.

Яг эндээс л ганц компани руу чиглэсэн зохион байгуулалттай хэрэг гэж харахаас аргагүй.  Үүндээ маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж байна. Энэ нь цаанаа ямар нэг эрх ашиг байна гэсэн үг биз дээ. Биднийг төдийгөөс өдий хүртэл баалж ирсэн Мандахбаяр гэдэг хүн тодорхой эрх ашгийн үүднээс компанит ажиллагаа явуулж байгаа нь тодорхой.

-Танай компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш нийт эзэмшлийн талбайнхаа 53 хувийг улсад буцааж өгсөн байна лээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Бид анх “Саус  гоби сэндс” компаниас хайгуулын лиценз худалдаж авсан. Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцөө батлуулж, холбогдох бүх баримтыг бүрдүүлж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд эхлүүлсэн. Эхний хөрөнгө оруулалтаа хийж, хайгуулын ажлаа явуулаад лицензээ ашиглалтынх болгох үед  “урт нэр”-тэй хууль баталсан байдаг. Энэ хуулийн дагуу нийт талбайгаасаа хасалт хийсэн. Өөрөөр хэлбэл, бид анх авсан талбайдаа тэр чигт нь хайгуул хийгээд ашиглаад явах боломжтой байсан. Гэхдээ нийгмийн хариуцлага, ёс суртахуун гэдэг зүйл байна. Тиймээс л хуулийн дагуу үүргээ биелүүлсэн. Үүний дараа буюу 2014 онд орон  нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн зүгээс “Нийт талбайгаасаа дахин хасалт хийгээч гэдэг хүсэлт гаргасан. Учир нь  “Танай лицензийн  талбай дээр хөвдийн булаг зураг, ховор ус, ургамал байна” гэсэн юм. Бид хүсэлтийг хүлээж авсан. Энд нэг зүйлийг онцолж хэлж болох уу.

-Бололгүй яах вэ.

-Талбайгаасаа хасалт хийхдээ БОАЖЯ-наас  хамгаалалтын бүс нь хаана байгааг лавлаж тодорхойлж байж хасах ёстой. Яамнаас авсан лавлагаагаар дээр  дурдсан булаг, шанд манай талбайд байгаагүй. Нэг ёсондоо “Бид ийм булаг, шанд бүртгэгдээгүй байна. Хасалт хийхгүй” гээд гүрийж болох байсан. Гэхдээ бидэнд ийм ёс зүй байхгүй. Тиймээс л нийгмийн хариуцлагын хүрээнд талбайн хэмжээнээсээ хассан. Нарийн зурвас хэлбэрээр хассан л даа. 2014 онд  урт нэртэй  хуулийг шинэчилснээр хайгуулын лицензийг шинээр олгохыг хориглочихсон байж байгаад дахин олгож эхэлсэн. Үүний дараа буюу 2017 онд Тост, тосон бумбатай холбоотой дуулиан өрнөсөн байдаг. Энэ нь мөн л манайх руу чиглэсэн шоу байсан.

-Хэлэлцүүлгийн үеэр зарим иргэд танай лицензийн талбайд ховор ургамал төдийгүй ан амьтан байдаг гэж ярьсан.  Харин танайх үүнийг үгүйсгэж байна. Энэ хайнааг хагалахын тулд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй юм биш үү?

-Манайх энэ төслийг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн байгууллагаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Дээрээс нь үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө байгаль орчинд чиглэсэн мэргэжлийн  байгуулага ажиллаж байна. Тооройн төгөл, загийн ой зэрэг нь манай талбайд байхгүй гэдгийг хариуцлатай хэлье. Мэргэжлийнхэн шалгаад тогтоочихсон. Ийм байхад бид худлаа хэлж яах юм бэ. Өнгөрсөн хугацаанд бид шаардлагатай тохиолдолд талбайн  хэмжээгээ хасаад явсан. Цаашдаа ч байгаль орчныхоо төлөө хийх ёстойгоо хийж, хариуцлагаа хүлээхэд бэлэн.

 

Дээр хэлсэнчлэн Гурвантэс суманд нийт 9 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг байв. Харин Сауд гоби коал транс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаар 10 дахь аж ахуй нэгж болсон юм. Тус компанийн хувьд дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэдгээрээ бусад компаниас ялгардаг. Үүнээс гадна дахин 5 уул уурхайн компани олборлолт хийхээр зэхэж байна. Гэтэл хэлэлцүүлэг нэртэй “тавилттай” жүжгийн үеэр энэ талаар нэг үг, өгүүлбэр ч хэлүүлэхийг огт хүсээгүй юм. Хэрвээ үнэхээр л байгаль орчноо хамгаалж, уул уурхайгаас орж ирсэн орлогын тодорхой хэсгийн орон нутагтаа үлдээхийг хүсэж байгаа юм бол яагаад нийтэд нь ярихгүй байна вэ.

 

Бүр тодруулбал, Сауд гоби коал транс гэсэн ганцхан компанийг онцолж, “тусгай зөвшөөрлийг нь цуцал, үйл ажиллагааг нь хаа” гэдэг шантааж хийсэн атлаа бусдыг нь “Эвий дээ” гээд эвийлж суух нь ариун явдал гэж үү. Нутгийн болон тус компанийн ажилчдын хэлснээр бусад компаниудад энэ мэтчилэн ямар ч дарамт шахалт ирдэггүй байна. Түүчлэн Жавхлант орд, Баатарван компани нь тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулахаас гадна тостын нурууг хөндлөн огтолц зам гарган тээвэрлэлт хийдэг байна. Нөгөөтэйгүүр, Соуд гоби коал транс компанийн зүгээс уурхайн нөлөөллийн орчимд дахь айл өрхүүдтэй уулзаж, нийт 49 өрхөд нөхөн олговор олгожээ. Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхболд Ерөнхий сайд болон Засгийн газарт асуулга хүргүүлсэн байдаг. Асуулгын хариуд "Сауд гоби коал транс компани ямар нэг хууль зөрчөөгүй байна" гэдэг хариуг Засгийн газраас ирүүлсэн аж. 

 

Тиймээс хэрвээ Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох ёстой гэж үзэж буй бол тус газарт үйл ажиллагаа явуулдаг бүх уул уурхайн компаниудыг зогсоох ёстой. Зөвхөн хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг өмөөрч, хайцаалан дотоодын хөрөнгө оруулалттай компанийг алагчилж, гадуурхах нь муухай юм биш үү гэдгийг Х.Мандахбаяраас асууя.

Г.Алимаа

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Umnugoviin irgen (66.181.161.40)
    Estoi hudlaa medeelel bna bi Mandah bayriig umnugovichuudiin tuluu jinhen utgaaraa duu hooloi ni bolj ywaa gedgiig medne
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.161.1)
    Uls tor bainuu shantaaj bnauu eh nutgaa geh ni hamgiin gol omnogoviig ochnoon uhaj tonhoj bna odoo uhuulahgui shuu ene olon yum yariad bga nohduud bugd hujaagiin gar hol Bi ta nart helchie gazar shoroogoo sendiichsen olon amitan urgamalin ugui hisen olon hunii nus nulimastai mongo ta nart bolood ur huuhduuded chin hool bolohuu araasaa ih toloos toloh ni damjiggui muu yum muul ur dagavartai bdag yum shuu
    2019 оны 08 сарын 03 | Хариулах
  • Aza (202.126.89.251)
    Энэ хэлэлцүүлэгт олон жирийн иргэд орж үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ 24 цаг.мн захирал гэж хүүхэн болон нэлээн хэдэн сэтгүүлч, компаний ажилчид зохион байгуулалттайгаар нутгийн иргэдийг үг хэлэхэд хашгирч, доромжилсон. Ганц Мандахбаяр биш олон жирийн иргэд удирдан зохион байлгуулж байна лээ.
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • говь (112.72.11.114)
    салаавч гаргасан сэтгүүлчийн сайт нэг иймэрхүү юу
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • нэр (202.9.42.168)
    энд мандахбаярыг муулах гэж бичиж.гишүүн нэртэй хошин шог энхолд амарзая гэж 2яаж их хуралд суусан хошин жүжигчид нь харагдаж бн.бо яам уу яам хаачихааж .оймсдоод хѳдлѳж чадахгүй байна уу
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • nomin (202.9.43.81)
    tsugluulsan xvmvvsen xvrtel untaad ter heleltsuuleg ystoi balai awsaan hha
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.43.81)
    tiishdee muu baliar ym oorsd luugee l dairj bga bhkuyu hajuudn gadaadiin xorongo oruulttai olon uurhai bdag tednartaigaa temtsmeer ymdaa
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • sarangerel (202.9.43.81)
    shantaaj gj vnxeer sxn xelsen shuu ugaasaa hotiin darga xvrtel mandahbayriig shantaaj hiideg gdgiig xvrtel helsen shuudee '
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • ахэгч нь (202.9.42.65)
    энэ өмхий мандааг авчраад шронд хатаачих хуулийн байгууллага гэж монголд алга уу. даварсан шээс шүү наад шантаажлагч чинь
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
    • зочин
      хужаа минь амаа тат
      2019 оны 08 сарын 01
  • Зочин (66.181.178.250)
    Тэр 10 гаруй компанийн ард нэг л том хулгайч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй! Нэг дор олон компани ажиллаж байгаа мэтээр олонд харуулах гэсэн ийм шинэ заль хэрэглэгдэх болсон юм.
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.177.174)
    Тэр Мандахбаяр гэдэг нөхөр ганцхан компанитай л тэмцээд бгаа нь гайхшоуулаад бгаам . Тэнд 10 гаруй компани ажилладаг гэсэн . Үнэхээр сонин шүү ,! Шоучин !!! Сэтгүүлчидийн нэр гутаасан дарамтлагч!!!
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    3 цаг 14 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    3 цаг 22 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    8 цаг 40 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    8 цаг 51 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    9 цаг 29 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    22 цаг 43 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    22 цаг 46 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    22 цаг 49 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК