“Токио-2020” олимпийн наадмын Ази тивийн эрх олгох тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болохоор товлогдсон ч цуцлагдаж магадгүй байна.
Учир нь БНХАУ-ын Ухань хотод гараад буй шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас тэмцээний аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг хангах үүднээс ОУОХ-ноос чөлөөт бөхийн эрх олгох тэмцээнийг өөр улсад шилжүүлэх нөхцөл байдал үүссэн гэдгийг албаныхан хэлж байна. Түүнчлэн Хятадын спортын яамнаас халдварт өвчний улмаас дөрөвдүгээр сар хүртэл спортын аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна.
Тухайлбал, Ухань хотод хоёрдугаар сарын 3-14-нд сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болох байсан ч цуцлагдаж гуравдугаар сард Йорданд зохион байгуулагдахаар болоод байгаа юм.