АНУ-ын Колумбус хотод хүндийн өргөлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-10-нд болно. "Токио-2020" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо олгох энэ тэмцээнд 36 орны 400 орчим тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ.
Харин манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор ДАШТ-ийн хошой хүрэл медальт М.Анхцэцэг тэргүүтэй таван тамирчин хүч үзнэ.
Дэлхийн цомын тэмцээний эхний зургадугаар байрт орсон тамирчин олимпийн эрхийн оноо хүртэх билээ.
Б.Жаргал