ОХУ-ын Эрхүү хотод бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт болж байна. Энэ тэмцээнд Монголын шигшээ баг Чехийн багийг 2:1-ээр яллаа.
Ингэснээр хагас шигшээд шалгарч Украйн, Латвийн багийн хожсонтой нь финалд үлдэхийн төлөө өрсөлдөх юм. Монголын шигшээ багийн тухайд тэмцээний В хэсэгт Япон, Латви, Словак, Сомалийн багуудыг хожиж хэсгээ тэргүүлснээр энэ хүрсэн юм.
Хэсгийн тоглолтонд Сомалиг 10:0, Словакийг 4:0, Японы багийг 2:1-ээр, хасагдах шатанд Чехийг 2:1-ээр хожлоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)