Долдугаар сарын 9. Өнөөдөр буудлага спортын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярын төрсөн өдөр тохиож байна. Зуны олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин маань энэ өдөр 51 нас хүрлээ. Түүний их спортын талбарт үзүүлсэн амжилтыг энд бичвээс цаас үл хүрэлцэнэ. Томоохон амжилтаас нь дурдвал “Барселона-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмаас хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс 36 медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. “Сидней-2000” олимпийн наадамд өрсөлдсөний дараа Германы иргэншилтэй болсон. Өдгөө Энэтхэг улсын буудлага спортын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа бөгөөд түүний шавь Рахи Сарнобат нь хоёр жилийн өмнө Индонез улсад болсон Азийн наадмаас алтан медаль хүртэж байв.
Сэтгэгдэл (1)