Дэлхийн шатрын спортын ертөнцөд дөрвөн их мастер цолтон шинээр мэндэлсэний хоёр нь монгол тамирчин байна. Манай шатарчид их мастер цолтоноо хосоор нь өлгийдөн авсан энэ үйл явдал яахын аргагүй ховор тохиолдол юм.
Серби улсад болсон олон улсын тэмцээнд түрүүлсэн Гомбосүрэнгийн Мөнхгалын гадаад чансаа 2500, Уртнасангийн Насанжаргалын гадаад чансаа 2500 онооны босго давсан тул Олон улсын шатрын холбооны Их мастер цол хүртлээ. Мөн Хөвсгөл аймагт болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Ү.Агьбилэг Олон улсын мастер цолын эзэн болж байна.
Б.Жаргал