Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё энэ сарын 19-нд эхэлнэ.
Өнгөрсөн тавдугаар сарын башё цар тахлын улмаас өнжсөн бол энэ удаанийн тэмцээнийг хэвийн явуулахаар болов. Зуны тэмцээний дээд зиндааны зүүний магнайг ёкозүна Хакүхо М.Даваажаргал тэргүүлэх бол барууныг Какирюү М.Ананд тэргүүлэн барилдана. Энэ тэмцээнд хүч үзэх бусад монгол бөхчүүдийн чансааг танилцуулбал, б-М3 Кирибаяама Лхагвасүрэн, з-М8 Тамаваши Мөнх-Оргил, з-М17 Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар макүчид барилдах юм.
Тэгвэл Жүрёо зиндааны б-1-д Чиёошома Мөнхсайхан, з-3 Азүмарюү Тодбилэг, б-3 Кёкүшүхо Эрдэнэбаатар, б-4 Ичиножо Ичинноров, з-6 Хошорюү Бямбасүрэн, з-10 Даишохо Шижирбаяр, б-14 Миторюү Төрболд нар дэд зиндаанд барилдана. Харин Макүшита зиндааны з-4 Сакигакэ Баттүшиг, б-6 - Кёкүсотэн Энхманлай, б-16 Рога Амарсанаа, б-25 - Кагамио Нанжид, з-57 Сэиро Өнөболд, Санданмэгийн б-5 Ёошояама Анхбаяр, б-21 Саданохикари Наранцогт, з-23 Гочозан Ууганбаатар, б-24 Даитэнма Чинзориг, б-46 Хокүтэнкаи Сүхбат, з-49 Дэванорюү Тэмүүлэн, Жонокүчи зиндааны з-18 Хокүсэихо Даваанинж нар хүч үзэх чансаа гарчээ.