Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн Ээлжит бус хурал ирэх сарын 14-ий 10:00 цагт "Шангрила" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулахаар боллоо. Энэ хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Б.Баттүшиг нар өрсөлдөхөө мэдэгдсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)