Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Баян-Өлгий аймаг улсын шинэ цолтонтой болсон.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Нурланы Мустафа Улсын начин болсон юм. Олон жил улсын цолтны таамагт багтсан тэрбээр тавын даваанд улсын начин Э.Энхбатыг өвдөг шороодуулсан байдаг.
Тэгвэл Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Улсын начин Н.Мустафагийн амжилтыг үнэлж, 10 сая төгрөг өгчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)