Харцага Н.Золбоо түрүүлэв Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Доржхандын Хүдэрбулгын начны цолны мялаалга наадам боллоо.
Өндөрширээт суманд болсон энэ баяр наадмын бөхийн бөрилдаанд хүчит 48 бөх барилдахад улсын харцага Н.Золбоо түрүүлж, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв.
Д.Хүдэрбулга нь өнгөрсөн наадмын дөрвийн даваанд улсын начин Э.Даш, тавын даваанд заан Б.Батмөнхөөр даван улсын начин болсон юм. Харин зургаагийн даваанд улсын харцага Б.Зоригтбаатарт өвдөг шороодсон билээ.
Дүйз:
4-ийн даваа
1. у.х Н.Золбоо -а.а Э.Сумъабат
2. у.н Г.Ганжад - а.а И.Мандах
3. а.х.а Э.Ууганбаяр - а.а Б.Түмэндэмбэрэл
5-ын даваа
1. у.х Н.Золбоо - гоц мөргөв.
2 а.х.а Э.Ууганбаяр - а.а И.Мандах
6-ийн даваа
1. у.х Н.Золбоо - а.х.а Э.Ууганбаяр түрүү. үзүүр