NBA-н тоглогчид бойкот хийж, NBA-н улирал үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Плейоффын зургаа дахь тоглолтоо хийх байсан Миулоки Бакс - Орландо Мэжик багуудын тоглолтод тоглогчид гарч ирэхгүй эсэргүүцлээ илэрхийлэв.
Мөн Рокетс - Тандер багуудын тав дахь тоглолтыг мөн бойкотлох талаар тамирчид уулзалдаж улмаар NBA-н зүгээс плэйоффыг хойшлуулж байгаагаа зарлаж, тоглолтуудыг цуцлав.
Плейофф цаашид хэрхэн үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Мөн өнөөдөртөө лигийн үлдсэн багууд болон NBA-н удирдах зөвлөл шуурхай хуралдаан хийхээр төлөвлөж байгаа аж.
Учир нь арьс өнгөний үзлийн эсрэг NBA-н тоглогчид тоглолтуудыг бойкотлож байна.