Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадамд долоо давж түрүүлсэн Төв аймгийн Жаргалант сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх Б.Содхүүгийн арслан цолны мялаалга наадам болж өндөрлөв. Баяр наадмын бөхийн барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, улсын харцагаД.Анар үзүүрлэжээ. Энэ барилдаанд залуу бөх багтаагүй бөгөөд сумын заанууд хасагдаж нэгийн даваа эхэлжээ. Их шөвөгт улсын начин Б.Серик, аймгийн арслан И.Мандах нар шалгарсан байна.
Дүйз: Гурвын даваа
1. у.х Д.Анар - а.н Г.Пүрэвбаатар
2. у.х Ө.Даваабаатар - а.а Д.Эрдэнэтулга
3. у.н Б.Серик - а.з Д.Ганцоож
4. а.х.а Э.Мөнхбаатар - а.з Э.Мөнхжаргал
5. а.х.а Э.Ууганбаяр - а.а Ч.Алтангэрэл
6. а.а П.Эрхэмжаргал - а.з Б.Түвшинтөгс
7. а.а Т.Сайханжаргал - а.а Э.Сумъабат
8. а.а И.Мандах - а.з М.Лхагвагэрэл
Дөрвийн даваа
1. у.х Д.Анар - а.з Түвшинтөгс
2. у.х Ө.Даваабаатар - а.а И.Мандах
3. у.н Б.Серик - а.а Т.Сайханжаргал
4. а.х.а Э.Мөнхбаатар - а.х.а Э.Ууганбаяр
Тавын даваа
1. у.х Д.Анар - а.а И.Мандах
2. у.н Б.Серик - а.х.а Э.Ууганбаяр
Зургаагийн даваа
1. у.х Д.Анар - а.х.а Э.Ууганбаяр үзүүр түрүү