“ФИБА 3х3 Унгар Их Дуулга-2020” тэмцээн эхэллээ. Эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдсан бөгөөд "УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ" эхний тоглолтоо Сербийн новисад багтай хийж 21-6 харьцаатай хожигдлоо.
Хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн Хумполец багтай хийж 20-15 харьцаатай ялалт байгуулснаар “B” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч шигшээ наймд шалгарлаа.