Индонезид тус улсын буудлага спортын холбооноос зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд манай 17 тамирчин өрсөлдлөө. Хийн гар бууны 10 метрийн төрөлд ОУХМ Э.Даваахүү, ОУХМ Т.Баярцэцэг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол А.Түмэндэлгэр мөнгөн медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнийг Индонезийн буудлагын холбоо сар бүр зохион байгуулдаг юм. Дашрамд дуулгахад алтан медаль хүртсэн Э.Даваахүү нь Токиогийн зуны олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)