Холимог тулааны рингэнд Монголоос анх хөл тавьсан тулаанч бол Д.Батгэрэл. Түүнийг мэдэхгүй спорт сонирхогч гэвэл тун цөөн. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ээлжит тулааныхаа урилгыг хүлээн авчээ. Д.Батгэрэл ирэх сарын 3-нд Абу Дабид болох FightNight-д Кайлэр Пиллипстэй хүч үзэх болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.
Манай тамирчны өрсөлдөгч Пиллипс нь Дена Уайтын Контендер болон Ultimate Fighter шоуны 27 дахь улиралд одоогийн хүнд жингийн аварга Стипэй Миочичийн багт өндөр үзүүлттэй яваа юм. Энэ тулаан Д.Батгэрэлийн хувьд амаргүй боловч аваргын титэм горилж буй түүнд чухал тулаан.
Б.Жаргал