Энэтхэгийн чөлөөт бөхийн зургаан бөх цар тахлын халдварын шинжилгээний хариу эсрэг гарсаныг бөхийн холбоо нь мэдэгджээ. Эдэн дундаас Токиогийн олимпийн наадмын эрх аваад буй хоёр бөх коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, 2019 оны Нур-Султаны ДАШТ-ий мөнгөн медаль Депак Пуная, хүрэл медальт Винеш Фогатаас эерэг хариу гарсан байна.
Түүнчлэн Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт Рахур Аваре, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Вики Чахар, 65 кг-ын жингийн тамирчин Навеен, 125 кг-ын жингийн тамирчин Кришиан нараас “Ковид19” халдвар илэрчээ. Халдвар авсан тамирчид өөрсдийгөө тусгаарлаж эмчилгээ хийлгэж байгаа аж.
Б.Жаргал