МУГТ, олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын 19-нд Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай тулаан хийнэ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа "Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино.
Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж, босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно" гэжээ.
А.Сүх