Дэлхийн Хүний эрхийн 160 гаруй байгууллага 2022 оны Өвлийн олимпыг Бээжинд зохион байгуулах шийдвэрээ цуцлахыг шаардан Олон улсын олимпийн хороонд ханджээ.
Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бахт хаягласан уг захидалд Өвөрмонгол, Түвд, Хонконгт болж буй эсэргүүцлийн ажиллагаа тус улсыг Өвлийн олимпыг зохион байгуулахад зохисгүй харагдуулж байна хэмээн мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд “Уг захидал нь спортыг улстөржүүлэх гэсэн оролдлого гээд Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа” хэмээн онцолсон байна. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо Олон улсын олимпийн хорооны гишүүд хуралдаж, санал хураалт явуулснаар Бээжин 44 санал авч Бээжин хот Өвлийн олимпийг зохион байгуулах эрхтэй болсон юм.