Булган аймагт үндэсний бөхийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 90 бөх уран мэхийг уралдуулан барилдав.
Тэмцээний нийлбэр дүнг Хан-Уул дүүргийн баг тэргүүлж, Булган, Увс аймгийн баг удаалав. Хүчтэний өлгий Увс аймгийн бөх Г.Баянмөнх 18 хүртэлх насанд түрүүлж, сүүлийн гурван жил дараалан аваргаллаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)