Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан F Class тэмцээн дүнгээ гаргалаа. F class тэмцээн нь 300, 500, 800 метрийн зайтай гурван байнд тав буудаж нийлбэр оноогоор байр эзлүүлдэг дүрэмтэй юм.
Энэ тэмцээнд улсын заан Б.Соронзонболд түрүүлжээ. Тэрбээр нийт 90 оноо авах боломжтойгоос 87 оноо авсан байна. Ингэснээр Б.Соронзонболд заан өмнөх дээд амжилт 83 оноо байсныг 87 болгон ахиулжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)