Э.Оюунболдын допинг хэрэглэсэн хэргийг шүүх анхан шатны хуралдаанаас түүний аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргасан билээ. Харин Э.Оюунболд “Би аварга цолоо хураалгамааргүй байна.
Энэ хүсэлтийг минь харгалзан үзээч” гэсэн өргөдлийг шүүхэд гаргасан байдаг. Мөн тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөн давж заалдсан бөгөөд энэхүү хуралдаан өчигдөр болж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, харин барилдах эрхийг нь сэргээсэн юм.
Тиймээс Э.Оюунболдод унасан бөхчүүдийн давааг сэргээж, зохих цол, чимгийг олгох заалтын дагуу шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч зарлигаа гаргах ба аймгийн арслан Н.Мустафад улсын начин, улсын начин Б.Цэдэнсодномд улсын харцага, улсын харцага Д.Анарт улсын заан, улсын аварга Н.Батсуурьт даян аварга цол олгохоор болж байна. Мөн Э. Оюунболдод наймын даваанд унасан улсын арслан Ц.Содномдоржид зохих чимгийг нь олгоно.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)