Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башё Токио хотын “Кокугикан” ордрнд эхэллээ. Харин энэ удаагийн тэмцээнийг их аварга Хакүко М.Даваажаргал болон Какүрюү Б.Ананд нар өнжиж байгаа аж.
Б.Анандын хувьд нурууны гэмтлийн улмаас өнжиж буйгаа зарласан бол Хакүко Даваажаргал өвдгөндөө авсан гэмтлийнхээ улмаас хагалгаанд орсон тул мөн энэ удаад өнжихөөр болсноо зарлажээ. Ийнхүү их аварга анх удаа гурван башё дараалан зодоглохгүйгээр болж байна.
Какүрюү Б.Ананд арваннэгдүгээр сарын тэмцээнд зодоглохгүй болсноор хоёр тэмцээн дараалан өнжиж байгаа нь энэ юм. Сүмогийн холбооны шүүт хариуцсан ояката Исэгахама “Аваргууд зодоглохгүй нь тун харамсалтай. Гэмтэлтэй байгаа учраас өөр арга алга. Тэд нэгдүгээр сарын тэмцээнд эрүүл энх барилдахад л болно” гэжээ.