
Онцгой албан татвар нэмэгдсэнээс үүдэлтэйгээр тамхи нөөцөлж авсан байна.

Онцгой албан татвар нэмэгдсэнээс үүдэлтэйгээр тамхи нөөцөлж авсан байна. Худалдааныхан онцгой албан татвар нэмэгдэнэ гэсэн сургаар нийлүүлэгч компаниасаа их хэмжээгээр авч нөөцөлжээ. Өнөөдрийн байдлаар тамхины үнэ 350-500 төгрөгөөр нэмэгджээ. Үнэ нэмэгдэхийн зэрэгцээ тамхины нийлүүлэлт багассан аж. Тухайлбал бөмбөгөр худалдааны төвд “Esse”-гийн цэнхэр нь олдоц муу байгаа, үүнийг дагаад гадуур худалдагдаж байгаа үнэ нь ч нэмэгджээ. Гадуур худалдагдаж байгаа тамхи ойроцоогоор 20 орчим төрөл байдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд лангуун дээрх тамхины төрөл 10 орчим болсон гэнэ.
Онцгой албан татвар нэмэгдэж эхлээгүй байхад энэ мэт тамхины үнэ нэмэгдсэн нь иргэдийн бөөнөөр авах сонирхолтой үүдэлтэй гэж худалдаачид ярьж байна.
Д.Ундрах 24tsag.mn