Чөлөөт бөхийн ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Бурмаа “Токио-2020” олимпийн наадмын эрхээ авах үгүйгээ Улаабаатарын цагаар 20:00 минутад шийднэ.
Түүний жинд таван бөх тойргоор барилдаж байгаа бөгөөд Кыргызстаны Айпери Медет Кызыд оноогоор цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Поожаг 3:1-ээр, БНСУ-ын Жон Сёо Йоныг 6:3-аар ялсан. Тэгвэл үдээс хойш сүүлийн тойргийн барилдаанаа Узбекистаны Шахрибону Эльеватай хийх бөгөөд ялбал, олимпийн эрхээ авах билээ.
Сэтгэгдэл (1)