Казахстаны Алматы хотод чөлөөт бөхийн олимпийн наадмын эрх олгох тэмцээн болж, Монголын эмэгтэй баг тамирчид гурван эрх авсан байсан.
Тэгвэл дөнгөж сая 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа Узбекистаны бөх Шахрибону Эльеваг ялсанаар "Токио-2020" олимпод оролцох эрх авлаа.
Өдгөө 39 настай О.Бурмаа гурав дахь олимпийн наадамдаа оролцох (Афин- 2004, Лондон-2012, Токио-2020) эрхийг авч байна. Монголын чөлөөт бөхийн багийн зургаа дахь эрх юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)