Сингапурын Калланг дахь 1200 хүний суудалтай Singapore Indoor stadium ордонд холимог тулааны “ONE championship” холбооны “ONE on TNT II” холимог тулааны 70 кг-ын жинд Монголын тулаанч, “Zorky’s MMA” багийн тамирчин Золцэцэгийн Шинэчагтага Японы 28 настай Ёшики Накахаратай тулалдлаа.
Энэ тулааны хоёрдугаар үед З.Шинэчагтагыг хориотой цохилт хийсэн гэж шүүгч улаан хуудас өгснөөр манай тамирчин ялагдав.
З.Шинэчагтагын холимог тулааны амжилт нь 6-2 байсан бөгөөд өнгөрсөн жил “ONE championship” холбооны анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө ердөө 55 секунтэд хүнд цохилтоор буулган авч байв.