Индонези улсын буудлага спортын холбооноос зохион байгуулсан буй онлайн тэмцээнд олимпийн наадамд оролцохоор бэлтгэж буй Монголын баг тамирчид өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд Э.Даваахүү 584 оноогоор алт, 10 метрийн хийн урт бууны дасгалд Н.Баяраа 629.2 оноогоор алт, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд О.Есүгэн 629.7 оноогоор алтан медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд Э.Энхмаа 628.9 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)