Бөхийн төрлүүдийн 2021 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотноо болж буй. Чөлөөт бөхийн 59 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хэсгийн хоёр барилдаанаа хийж ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарлаа. Б.Шоовдор эзэн орны Диана Каюумоватай хийж 12:0-оор оноогоор цэвэр, Э.Дэлгэрмаа БНСУ-ын Жёон Ун Суныг 4:0-ээр тус тус ялав.
Харин 76 кг-д Н.Загардулам эхний тойргийн барилдаанд Токиогийн олимпийн эрх аваад байгаа Кыргыстаны Айпери Медет Кызыд 1:4-өөр ялагдлаа.