Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн чөлөөт бөхийн тэмцээнээр эхэлсэн. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд дөрвөн бөх тойргоор барилдаж байгаа.
ОУХМ Э.Цэвэгмэд эхний тойрогт Энэтхэгийн Дивья Какранд цэвэр ялагдсан. Тэгвэл хоёрдугаар тойргийн барилдаанд Пак Су Жинийг 6:0-ээр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Манай бөх орой 20.00 цагт медалийн өнгөө хувиргах шийдвэрлэх барилдааныг өнгөрсөн жилийн Азийн аварга, эзэн орны Жамила Бакбергеноватай хийнэ.