АНУ-ын Флорида мужид өнөөдөр болсон холимог тулааны рингэнд Монголын тамирчин Д.Батгэрэл өрсөлдөгч АНУ-ын Кевин Нативидадыг хүнд цохилтоор буулган авлаа. Энэ тулаан ердөө 50 секунд өрнөсөн. Тэмцээний дараа Д.Батгэрэл сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэе!
-Баяр хүргэе. Маш хурдан тулаан боллоо?
-Маш их баярлалаа.
-Дахиад зүүн гарын хүчтэй цохилтоор яллаа. Энэ таны дуртай цохилт уу?
-Тийм ээ. Би энэ цохилтонд дуртай.
-Та энэ цохилтыг бэлдэж гарч ирсэн үү?
-Тухай үеийн мэдрэмжээрээ хийсэн. Өмнө нь бэлтгэл дээр бэлтгэж байсан удаатай.
-Тантай тулалдах байсан нэг өрсөлдөгч чинь ковидын улмаас ирж чадсангүй?
-Би бэлтгэлээ бүрэн хангасан байсан.
-Үзэгчийн өмнө тулаан хийх ямар санагдав?
-Үзэгчтэй тэмцээн сайхан байна. Үзэгчидээс сайхан эрч хүч олж авлаа.
-Үзэгчгүй тэмцээнд оролцох талаар бодож үзсэн үү?
-Би өмнө нь үзэгчгүй тэмцээнд хүч үзэх байсан ч цар тахлын улмаас тулалдаж чадаагүй. Үзэгчгүй тэмцээн яаж ч бодсон таатай биш байх.
-Та дараа хэнтэй тулалдмаар байна вэ?
-Ойрын хугацаанд тулаан хийх хүсэлтэй байна. Жингийнхээ шилдгүүдтэй тулалдмаар байна.