Холимог тулааны рингэнд өчигдөр хоёр монгол залуу тулалдаж, зартай тулаанч болохоо харууллаа. Эхлээд Өвөрмонголын С.Орчлон Америк эртэй тэнцүүхэн хүч үзсэн ч цагийн төгсгөлд харамсалтай нь дийлдэв.
Энэ тулаан үзэгчдийн сэтгэлийг ихээр хөдөлгөж чадсан юм. Дараа нь рингэнд Монголын Д.Батгэрэл АНУ-ын тамирчныг ганцхан минутад буулгаснаар хариуг нь жинтэй авлаа. Эдгээр хоёр тулааныг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тайлбарласан хүмүүст сонирхолтой байв.
Түүний тайлбар элдэв нуршсан үг хэллэггүй нь дээр мэргэжлийн хүнээс дутахаархгүй тулааныг мэдэрч тайлбарласан юм. Үзэгч түмэн түүнд урмын үг харамгүй хэлж, дахин тайлбарлуулах хүсэлтэйгээ ч хэлж байна.
Сэтгэгдэл (2)