Узбекистаны нийслэл Ташкент хотол туялзуур сэлэмний Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах олимпийн наадамд оролцох эрх олгох тэмцээн болж байна.
Энэ тэмцээнд спортын мастер Батсайханы Амарзаяа хүнд сэлэмний төрөлд эх орноо төлөөлөн ганцаараа тулалдаж хүрэл медаль хүртэв. Б.Амарзаяа мөнгөн медалийн төлөө Казахстаны Ултьяна Балаганскаяад 14:15-аар ялагдсанаар тэмцээнээ хүрэл медалиар өндөрлүүллээ.
Хэрэв ялсан бол олимпийн эрхийн төлөө хүч үзэх байв.