Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хандсан ил захидал

2021-4-28
0
ЖИРГЭХ

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээний хүрээнд Тажикистан, Японы шигшээ багтай хүч үзсэн Монгол Улсын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал тэргүүтэй ихэнх тоглогч МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын ажлын болоод ёс зүйн олон алдаа дутагдлыг шүүмжилж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан нь сошиал ертөнцөд багагүй дуулиан боллоо. Болж бүтэхгүй байгаа зүйлийг сайжруулж, хөгжүүлэхийн тулд зориг гарган дуугарсан хэдийгээ нүд үзүүрлэх бус харин ч үгийг нь сонсч, алдаа дутагдлаа сайжруулах нь хөгжил билээ.

Тийм ч учраас Монголын хөлбөмбөгт хайртай тоглогч, дасгалжуулагч, зүтгэлтэн, хөгжөөн дэмжигч зэрэг олон хүн Ерөнхий нарийн бичгийн даргад зохих хариуцлага тооцуулахын тулд #TERBAATAR_OUT хэмээх хөдөлгөөн өрнүүлсэн нь нэг юм хэлээд байна. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж буй МХБХ-ны дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эсвэл чөлөөлөх саналыг Зөвлөлийн хуралд оруулж, шийдвэрлүүлэх эрхтэй ганц хүн нь уур амьсгалаа мэдрэхгүй, ажлын болоод ёс зүйн олон алдаа дутагдал гаргасан хүнтэйгээ хариуцлага тооцох алхам хийхгүй байгаа нь харамсалтай.

Тиймээс энэ спортын хөгжлийн төлөө зүтгэж яваа хүний хувьд Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн үүднээс МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар танд энэхүү захидлыг бичихээс аргагүйд хүрэв. Хүлээн авна уу. Өдгөө үүсээд буй нөхцөл байдлын гол буруутан нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар мэт харагдаж буй ч асуудал танаас эхтэй. МХБХ-ны Ерөнхийлөгч та 2020 оны долдугаар сарын 22-нд болсон МХБХ-ны Зөвлөлийн хуралд Д.Тэрбаатарыг Ерөнхий нарийн бичгийн даргад санал болгосноо бусад хэмээх асуудлаар оруулж ирсэн. Ерөнхий нарийн бичгийн даргын тухай хэлэлцэх нь чухал зүйл хэдий ч бусад хэмээх хэсэгт нуун оруулж ирсэн нь хачирхалтай. Тус хурлын үеэр Зөвлөлийн гишүүн Б.Батзаяа таны санал болгосон хүний тухай “Монголын хөлбөмбөгийн гал тогоондоо нэр, нүүр муутай тул олон нийт хүлээж авахгүй” хэмээн эсэргүүцсэн ч та Зөвлөлийн гишүүдээр хүч түрэн батлуулснаар бүх зүйл эхэлсэн билээ. Ерөнхий нарийн бичгийн даргад хэнийг санал болгох нь Ерөнхийлөгч таны бүрэн эрх боловч МХБХ нь таны хувийн компани биш, олон нийтийн эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хувийнхаа бус олон нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах учиртайсан. Та Зөвлөлийн хурлын дараа шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарыг МХБХ-ны ажилтнуудад танилцуулахдаа “Энэ хүн өмнө нь энэ ажлыг хийж байсан ч санхүүгийн асуудал гаргаад ажлаа өгсөн. Харин энэ удаа тэр алдаагаа давтахгүй ажиллана гэж найдаж байна” хэмээн хэлснийг олон хүн гайхан ярьж байсан шүү. МХБХ-ны Ерөнхийлөгч та Д.Тэрбаатар гэж хүнийг санхүүгийн зөрчилтэйг нь мэдсээр байж гал тогоогоо удирдуулсны цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? Ерөнхийлөгчийнхөө бодлогын эсрэг ажилладаг Ерөнхий нарийн бичгийн дарга байж болох уу? А.Ганбаатар та 2019 онд МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихдээ 2023 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөр танилцуулсан.

Футзалын спортын тухай “Талбайн хөлбөмбөгийн адил тэмцээн уралдаан, лиг болон мэргэжилтнүүдээр хангана. 20, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн шигшээ багийн Азийн АШТ-ий амжилтыг тогтвортой 3-8 дугаар байрт хүргэнэ” хэмээсэн. Мөрийн хөтөлбөр бол амлалт. 2023 он хүртэл ажиллах мөрийн хөтөлбөр бол 2023 он хүртэл үргэлжлэх амлалт гэсэн үг. МХБХ-ноос футзалын шигшээ багаа сайн дэмжсэний дүнд 2019 онд Азийн АШТ-ий эрх авах шахсан. МХБХ-ны Ерөнхийлөгч та 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд футзалын шигшээ багийнхныг хүлээн авч уулзахдаа талархал дэвшүүлж, энэхүү амжилтыг ахиулахын, хоёр жилийн дараа Азийн АШТ-ий эрх авахын тулд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Гэвч таны зүтгүүлж, хүч түрэн батлуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга ажлаа авмагцаа футзалын шигшээ багийг тарааж, одоо болтол цуглуулаагүй байна. Бэлтгэл сургуулилт хийх, хийхгүй нь тодорхойгүй шигшээ багийн Азийн АШТ-ий амжилт 3-8 дугаар байрт тогтвортой байж чадах бил үү? Өөрөөр хэлбэл таны амлалт замын дундаас замхарлаа. Ерөнхийлөгчийнхөө бодлогын эсрэг ажилласан нь Ерөнхий нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн биз дээ? Цар тахал, хөл хорионы улмаас цугларч бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан шигшээ багийнхан хоёрдугаар сарын 26-нд хилийн дээс алхаж, Турк улсад бэлтгэл хийж, Тажикистан, Япон улсад тоглож, эх орондоо Төв аймгийн бэлтгэлийн баазад тусгаарлагдсаны эцэст 43 хоногийн дараа гэртээ харилаа. Монголын хөлбөмбөг мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжөөгүй тул гадагш явахын өмнөх өдөр ажлаасаа чөлөө авсан тамирчин цөөнгүй. Шигшээ багийн дэд ахлагч Х.Цэнд-Аюушийн ойр дотны хүний биеийн байдал маш хүнд, залуу тоглогч Г.Гантогтохын нялх хүүхэд хагалгаанд орох шаардлагатай байсан ч эх орныхоо дуудлагад татгалзаагүйг нь хүндэлмээр. Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдсэн хүнд цаг үед энэ мэтчилэн асар их эрсдэл гаргаж, гэр бүл, хайртай хүмүүсээ олон хоногоор орхиж явсан нийт баг хамт олноор бахархахгүй байхын аргагүй. Гэтэл Ерөнхий нарийн бичгийн дарга тамирчдаас ганц сарын урамшуулал харамлаж, урвагчаар нь дуудсанаар барахгүй “Их мөнгө зарж яваад ч олигтой тоглож чадахгүй, арчаагүй. Худлаа үнэн баяр хүргэсэн болоод орхиё” хэмээн эрээ цээргүй хэлснийг гэрчлэх хүмүүс байна. Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү үйлдлийнхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох болзол дахин нэг удаа хангасан бус уу? МХБХ-ны Ерөнхийлөгч таны зүтгүүлж, хүч түрэн батлуулсан Ерөнхий нарийн бичгийн даргын богино хугацаанд гаргасан олон буруу шийдвэрийн нэг нь хөлбөмбөгийн талбайнуудын түрээслэх үнийг асар өндөр болгосон явдал байлаа. МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга 2021 оны хоёрдугаар сарын 26-нд баталснаар МХБХ-ны том талбайг цагийн 400 мянган төгрөг, “Шинэ Яармаг” хороолол дахь талбайг цагийн 300 мянган төгрөг, Төв аймаг дахь бэлтгэлийн төвийн талбайг цагийн мөн 300 мянган төгрөг, МХБХ-ны “Футзалын ордон”-г цагийн 250 мянган төгрөг, жижиг талбайг цагийн 80 мянган төгрөгөөр түрээслэх боллоо. Дээрх үнэд хувцас солих өрөө, халуун усны үйлчилгээ багтсан, гишүүн байгууллагуудад хямдралтай ч гэсэн арай л буруу мэт санагдахгүй байна уу? Үүнийг дагаад бусад талбайн үнэ хэрхэн өсөхийг бодож үзсэн үү? Монголд өөрийн гэсэн талбайтай баг гарын таван хуруунд багтахаар цөөн. Талбайгүй багууд нэг удаа хоёр цагийн хугацаатай долоо хоног, сар, улирлын турш бэлтгэл хийвэл хэдэн төгрөг зарцуулах вэ? Монголын хөлбөмбөгчид МХБХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нар шиг өндөр цалинтай биш шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан энэхүү увайгүй, хөлбөмбөгийг хөгжүүлэх гэхээсээ илүү хэдэн муу баг, клүбээ сэгсрэх гэсэн буруу шийдвэрийн балгаар цоожтой хашаа, хоосон талбай олширч, хэдэн жилийн дараа Монголын шигшээ баг Японд 0:20 гэсэн дүнгээр хожигдох вий. Д.Тэрбаатарыг Ерөнхий нарийн бичгийн дарга болохоос өмнө МХБХ-ноос үндэсний лиг, нэгдүгээр лигийн багууддаа “Шинэ Яармаг” хорооллын талбай, Төв аймаг дахь бэлтгэлийн төвийн талбайд, футзалын лигт оролцох багууддаа “Футзалын ордон”-д бэлтгэл сургуулилт хийх цаг гарган өгч, дэмжиж тусалдаг байж билээ. Мөнгө олох нь чухал. Гэхдээ мөнгийг үргэлж нэгдүгээрт тавьж болохгүй шүү дээ. Д.Тэрбаатар 10 жилийн өмнө мөн МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өсвөр үеийнхний УАШТ-д оролцох багуудаас төлбөр авах шийдвэр гаргасныг би сайн санаж байна. Энэ нь хөлбөмбөгийн хөгжлийн суурь болсон өсвөр үеийнхэнтэй ажиллаж буй баг, клүб, дасгалжуулагчдад багагүй дарамт болж байв. Тухайн үед өсвөр үеийнхний тэмцээн гурван насны ангилалд болдог байсан бөгөөд миний хувьд амжилт үзүүлэх илүү боломжтой нэгээс хоёр багаа тэмцээнд оролцуулж, бусдыг нь өнжүүлэх талаар бодож байлаа. Аз болоход энэхүү журам хэрэгжээгүй. Хэрэв хүүхдээр мөнгө олох энэхүү харалган шийдвэр хэрэгжсэн бол өсвөр үеийнхний ангилалд оролцох багийн тоо эрс цөөрч, Монголын хөлбөмбөгийн хөгжил өнөөгийн төвшингөөс нэг биш нэлээд алхмын хойно байх байсан нь тодорхой. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар сайн хөлбөмбөгч байсан. “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлан зохион байгуулж, олон хүүхдийг хөлбөмбөгийн спортод татан оруулсан гавьяатай. Гэхдээ хэн нэгний хуучин гавьяагаар алдаа дутагдлыг нь дараад өнгөрч боломгүй. Шулуухан хэлэхэд энэ цаг үед энэ ажилд тохирох хүн биш. Би “Дуулиан-2020” тэмцээнд олон жил баг удирдаж орсноос гадна МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргынх нь хувиар олон удаа харилцсан болохоор олон жишээг баримттай хэлж чадна. Энэ бүхнийг дурдвал цаг, цаас их үрэхээс гадна хувь хүнийг хэтэрхий харлуулсан болох тул хамгийн сүүлд болсон ганцхан жишээ дурдаад товчилъё. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар МХБХ-ны Эмэгтэйчүүдийн зөвлөлд Монголын хөлбөмбөгт ямар ч хамааралгүй ч өөрт хамааралтай хүнээ оруулснаараа өөрийгөө хэн гэдгийг хэлээд өглөө. МХБХ-ны Ерөнхийлөгч таны зүтгүүлж, хүч түрэн батлуулсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар хөлбөмбөгийн хамт олонд хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй. Харин ч эсрэгээрээ хэдхэн сарын хугацаанд Ерөнхийлөгч таны бодлогын эсрэг ажиллаж, энэ спортыг хөгжүүлэхгүй байх шийдвэр гаргаж, ажлын болоод ёс зүйн олон алдаа дутагдал гаргаснаар Монголын хөлбөмбөгийн нэр хүнд асар ихээр уналаа. МХБХ-ны Ерөнхийлөгч та 2019 онд сонгуульд нэр дэвшихдээ “Хүний нөөцийн зөв, оновчтой бодлогыг хэрэгжүүлж, чадварлаг ажилтнуудыг ажиллуулна” хэмээн амалснаа бүү мартаарай. Тиймээс миний бие Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн үүднээс МХБХ-ны Ерөнхийлөгч танаас Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх саналаа Зөвлөлийн хуралд яаралтай оруулж, Зөвлөлийн гишүүдэд нөлөөлөлгүйгээр шийдвэрлүүлэхийг шаардаж байна. Ерөнхийлөгч та өөрийн хувьд санхүүгийн зөрчилтэй гэж боддог Ерөнхий нарийн бичгийн даргаа авч үлдэхийн тулд элдэв арга саам хэрэглэж, хөл хориотой үеийг ашиглан олон нийтийн эсэргүүцлийг намдааж байгаад цалингийн хэдэн хувиар торгосон болоод өнгөрвөл Монголын хөлбөмбөгийн гэр бүлийнхнийг элэг барьсан хэрэг болно. Сүүлийн үед үүссэн нөхцөл байдлын тухай ганцхан сэдвийн хүрээнд бичихэд ийм. Хэрвээ таныг уур амьсгалыг мэдрэхгүй, Монголын хөлбөмбөгийн нийтлэг эрх ашгийн төлөө хөдлөхгүй байвал цааш үргэлжлүүлж бичихээс өөр сонголт үгүй. Тэр үед #GANBAATAR_OUT байтугай зүйл болох вий хэмээн санаа зовниж сууна. Та ичихгүй бол би ичихгүй.

Хүндэтгэсэн: Д.Нанжид 2021.04.26

0
ЖИРГЭХ
Санал болгох
20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    11 цаг 41 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    11 цаг 44 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    12 цаг 9 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    12 цаг 22 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    12 цаг 39 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    12 цаг 46 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    12 цаг 59 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    13 цаг 8 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    13 цаг 13 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    13 цаг 17 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    13 цаг 24 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    14 цаг 6 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    14 цаг 16 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    23 цаг 59 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК