“Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй, - ХАМТААС ХАМТДАА” шинэчилсэн уриаг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр баталлаа.
Цар тахлын хүнд хэцүү үед нэгдэн нягтарч чадсан дэлхийн олимпийн их гэр бүлийн түүхэн сорилт цаг үеийг тусгаж, Ерөнхийлөгч Томас Бахын санаачилгаар нэмсэн ХАМТААС ХАМТДАА нь олимпизмийн эцэг П.Кубертений олон жилийн уламжлалт урианд албан ёсоор нэмэгдэхээр болжээ.
Энэхүү хэлэлцүүлгийг эхлүүлэх санааг Ерөнхийлөгч Бах дахин сонгогдсоны дараа өнгөрсөн сард болсон ОУОХ-ны 137 дугаар чуулганд дэвшүүлээд байсан юм. Citius Altius Fortius - Together !