Америкт амьдардаг монгол хүүхдүүд жүдогийн татамид гялалзав АНУ-ын Солт-Лейк хотод тус улсын жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын жүдо бөхийн УАШТ долоон насны ангилалд болоход 500 орчим цагаан өмсгөлтөн зодогложээ.
Энэ тэмцээнд "USA Женко" клубын дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлага дор 15 тамирчин өрсөлдөхөд дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Нэг ёсондоо тэмцээнд оролцсон бүх монгол тамирчин медалийн тавцанд гарчээ. Багийн дүнгээр эхний гуравт жагсаж, Б.Баттогтох хүү Пан Амеркийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлага дор тус улсад амьдарч буй 30 орчим монгол хүүхэд, багхчууд бэлтгэл сургуулилтаа хангадагаас гадна Герман, Япон, Бразил шавьтай юм байна.