Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иргэншлээ сольсон (сонгосон) олимпод оролцох жүдочид-1

2021-5-01
0
ЖИРГЭХ

Ираны жүдоч дэлхийн аварга Саид Моллаи хоёр жилийн өмнө эх орноо төлөөлөн олон улсын татамид зодоглох боломжгүй болж, Монгол Улсын иргэншилтэй болсоноор тэмцээн уралдаанд тогтмол оролцож байна. Медалийн тавцанд ч гарлаа. С.Моллаиг дэлхий даяар мэддэг болсон. Түүний эрхэм зорилго нь удахгүй хөшгөө нээх “Токио 2020” олимпын наадмаас медаль хүртэх юм. С.Моллаид Монголын жүдо бөхийн 81 кг-ын жинг төлөөлөх боломж бий. Хэрэв ингэж чадвал олимпийн наадамд Монголыг төлөөлөх анхны гадаад тамирчин болно. С.Моллаитай адил удахгүй болох зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд эх орноосоо бус өөр улсыг төлөөлөн барилдах жүдочдыг танилцуулж байна.


Роберт Мшвидобадзе (ОХУ-Гүрж, -60кг)

2018 оны Мастерсын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга түүний хувьд 1989 оны 8-р сарын 17-нд одоогийн Гүрж улсын нутагт мэндэлсэн бөгөөд түүний эцэг эх Гүрж хүмүүс юм. Гэвч 1991 оны Зөвлөлт Холбоот Улсын бутралын дараа түүний эцэг эх ОХУ-ын харьяанд байхыг илүүд үзэж байв. 2011 оноос эхлэн ОХУ-ыг төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн. Албан ёсоор ОХУ-ын олимпын шигшээ баг зарлагдаагүй байгаа ч тус жинд дэлхийн чансаанд 4-р байранд бичигдэж буй түүний сонгогдох магадлал өндөр байна.

Лука Мхеидзе (Франц-Гүрж, -60кг)

Энэ оны  ЕАШТ-д (Европын аварга шалгаруулах тэмцээн) жингийнхээ шилдгүүдийн эсрэг амжилттай барилдаж мөнгөн медаль хүртэж өөрийгөө батлан харуулж чадсанаар Францын шигшээ багийг төлөөлөн олимпод оролцох жүдочдын нэг болж чадсан. Тэрээр 1996 оны 1-р сарын 5-нд Гүрж улсын нийслэл Тбилиси хотод мэндэлсэн бөгөөд 2016 оноос хойш Франц улсыг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцсоор байна. Хэдийгээр гаргасан том амжилт одоогоор байхгүй ч Токиогийн дэвжээн дээр медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэгээр зүй ёсоор тооцогдож байна.

Чакадуа Торникэ (Нидерланд-Гүрж, -60кг)

1996 онд хорвоод мэндэлснээсээ хойш Нидерланд улсад амьдарч байгаа тус улсын иргэн хэдий ч түүний эцэг эхийг судалж үзвэл Гүрж хүмүүс байдаг тул түүнийг энэхүү жагсаалтад орууллаа. Энэ оны 1-р сард Мастерс тэмцээнээс хүрэл медаль хүртэж олимпод оролцох байр сууриа баталгаажуулж чадсанаар бид бүхэн ирэх 7 сард жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг төрөлд дөрвөн Гүрж эрчүүдийг харах боломжтой болсон.

Ведат Албайрак (Турк-Грек-Гүрж, -81кг)

Түүний хувьд энэхүү жагсаалтын хамгийн сонирхолтой түүхтэй нэгэн бөгөөд 1993 оны 3-р сарын 2-нд Казахстан улсын Кокчетав хотод Вано Ревазишвили нэртэйгээр төрсөн бөгөөд Гүрж үндэстэн юм. Харин 2014 оноос эхлэн олон улсын томоохон тэмцээнүүдэд барилдаж эхэлсэн бөгөөд тэр үедээ Роман Мустопулос нэртэйгээр Грек улсыг төлөөлж байлаа. Улмаар 2016 оны олимпод оролцсон ч 2-р тойрогтоо ялагдал хүлээн тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Олимпоос хойш хэсэг хугацаанд чимээгүй байсны дараа 2018 оны ДАШТ-ээр одоогийн Ведат Албайрак гэх нэртэйгээр Турк улсыг төлөөлөн барилдаж хүрэл медаль хүртэж өөрийгөө жүдогийн ертөнцөд албан ёсоор танилцуулсан. Тэр цагаас хойш Мастерсын хошой хүрэл, Гранд Слам, Гранд При тэмцээнүүдийн хошой алтан медалиудын эзэн болж явсаар энэ жил Европын аварга болсон билээ. Одоогоор дэлхийн чансаанд 3-т бичигдэж байгаа тэрээр таван жилийн дараа олимпын дэвжээн дээр дахин нэгэн удаа өөр нэртэйгээр, өөр улсыг төлөөлөн, өөр хүлээлттэйгээр барилдана.

Николоз Шеразадишвили (Испани-Гүрж, -90кг)

Та бүхэн түүнийг 2018 оны дэлхийн аварга гэдгээр нь сайн мэдэх билээ. Харин түүний хувьд 1996 онд Гүрж улсад мэндэлсэн бөгөөд тэндээ жүдо болон усан пологоор хичээллэдэг байсан бол арван настай байхдаа гэр бүлийнхээ хамтаар Испани улс руу цагаачилснаас хойш эргэлт буцалтгүй жүдо бөхөөр дагнан хичээллэж эхэлсэн. Арван найман нас хүрснийхээ дараа албан ёсоор Испани улсын иргэн болж олон улсын тэмцээнүүдэд оролцож амжилт гаргаж эхэлсэн. Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, анхны насанд хүрэгчдийн дэлхийн аварга Испани жүдоч, Мастерсын аварга түүний хувьд гэмтэл бэртлээс хол байж чадвал олимпын аварга болох ч бүрэн боломжтой.

Михаэль Зганк (Турк-Словени, -90кг)

Ихэнх тамирчид мөрөөдлөө биелүүлэн олимпод оролцохын тулд иргэншлээ сольдог бол түүний хувьд санхүүгийн асуудлаас болж өөр улсын иргэншлийг сонгосон. 1994 онд Словени улсад төрсөн тэрээр 2009 оноос эхлэн 2017 он хүртэл эх орноо төлөөлөн барилдаж 2016 онд Риогийн олимпод оролцож байснаас гадна 2017 оны ДАШТ-ий мөнгөн медалийг хүртэж байсныг та бүхэн мэдэх байх. Оргил амжилтаа гаргасныхаа дараагаар Турк улсын иргэншлийг өндөр хэмжээний цалингийн хамтаар хүлээн авсан. Турк улсын төлөө 2019 оны ЕАШТ-нд түрүүлсэн гэх даруухан амжилттай байгаа тул ирэх 7-р сард Олимпын медалийн төлөө өрсөлдөх тамирчдын нэг байх нь тодорхой.

Хорхе Фонсека (Португали-Сан Томе ба Принсипи, -100кг)

Түүнийг Португали улсын жүдо бөхийн анхны дэлхийн аварга гэдгээр нь та бүхэн сайн таних байх. Тэрээр 1992 оны 10-р сарын 30-нд Африкийн жижиг арлын улс болох Сан-Томе ба Принсипи улсад мэндэлсэн. Тус улсын албан ёсны хэл нь Португали хэл байдаг тул тус улс руу маш их хэмжээний цагаачид шилжин суурьшдаг бөгөөд Хорхе Фонсека тэдний адилаар цагаачлан очсон. 2011 оноос эхлэн олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн бөгөөд 2015 онд зүүн хөлөндөө гэмтэл авсан бөгөөд улмаар хорт хавдартай гэдгээ мэдэж хорт хавдрыг ялаад буцаж эх спортдоо эргэн ирж дэлхийн аварга болсон бахархам түүхтэй тамирчин билээ. Өөрийн 2 дахь олимпдоо оролцохоор бэлдэж байгаа түүнд Португалийн ард түмэн маш их найдвар тавьж байгаа нь тодорхой бизээ.

Шади Элнахас (Канад-Египет, -100кг)

Энэ жил дөнгөж 23 настай Пан-Америкийн хошой аварга залуугийн хувьд Канад улсыг төлөөлөн олимпод оролцох нь энэ онд Тбилисигийн Гранд Сламд түрүүлснийх нь дараа бараг л тодорхой болсон. Тэрээр Египетээс гэр бүлээрээ цагаачлан Канад улсыг зорьж байсан бөгөөд таван настайгаасаа эхлэн сургуульдаа цагаач гэдгээсээ болж дээрэлхүүлэхгүйн тулд жүдогоор хичээллэж эхэлсэн байдаг. Жүдо бөх сүүлийн жилүүдэд асар хурдтай хөгжиж буй тус улсын аюул тарьж мэдэх тамирчдын нэг бол яах аргагүй Шади Элнахас билээ.

Аарон Вольф (Япон-АНУ, -100кг)

2017 оны дэлхийн аварга түүний хувьд 1996 оны 2-р сарын 25-нд Япон улсад мэндэлсэн. Түүний эцэг Америк хүн тул түүнд АНУ-ыг төлөөлөн олимпод оролцох боломж нь үргэлж нээлттэй. Хэдийгээр одоогийн байдлаар өөрийн жиндээ Япон улсын эхний сонголт байгаа хэдий ч шинэ залуучууд хүч түрэн гарч ирж байгаа энэ үед 2024 оны олимпод тэрээр ямар ч улсыг төлөөлөн барилдаж байх боломжтой юм.

Ушанги Кокаури (Азербайжан-Гүрж, +100кг)

Түүнийг та бүхэн 2018 онд Бакугийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсныг мэдэх байх. Харин түүнийг 1992 онд Гүрж улсад төрж, өсөж бүр 2012 он хүртэл барилдаж байсныг хэр олон нь мэдэх бол? Түүнд эх орноосоо шалгаран олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж хомс байсан тул Азербайжан улсын иргэншил авч 2016 оны Риогийн олимпод оролцох шийдвэрийг гаргаж байжээ. Одоо тэрээр Азербайжан улсыг төлөөлөн 2 дахь Олимпдоо оролцохоор бэлдэж байна.

Виктор Сквортов (АНЭУ-Молдав, -73кг)

2014 оны ДАШТ-ий хүрэл медальт түүнийг жүдо сонирхогчид андахгүй таних нь гарцаагүй. Тэрээр өөрийн төрөлх нутаг болох Молдав улсын төлөө барилддаг байсан ч 2013 онд нутаг нэгт хоёр залуугийн хамтаар АНЭУ-ын иргэншил авч улмаар бүхий л өндөр амжилтуудаа тус улсын төлөө гаргасан. Өдгөө 33 настай үүний хувьд бараг л сүүлчийн олимпдоо ирэх 7-р сард оролцоно.

П.Тамир

0
ЖИРГЭХ
Санал болгох
20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    11 цаг 42 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    11 цаг 45 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    12 цаг 10 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    12 цаг 23 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    12 цаг 40 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    12 цаг 47 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    13 цаг 0 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    13 цаг 9 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    13 цаг 14 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    13 цаг 18 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    13 цаг 25 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    14 цаг 7 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    14 цаг 17 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    Өчигдөр 23 цаг 19 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Өчигдөр 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК