Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэлсэн.
Тэмцээний 86 кг-ын жинд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат тэгшитгэлийн барилдаанд хоёр жилийн өмнө нь Нур-Султаны дэлхийн аваргад олимпийн эрхээ бараг атгаад алдсан Европын наадмаас хүрэл медальт Германы Ахмед Дударовтой барилдаж оноогоор цэвэр (1:12) ялагдснаар олимпийн эрхгүй хоцорлоо. Зөвхөн шигшээд шалгарсан бөхчүүд Токиог зорих эрхтэй болох юм.
Сэтгэгдэл (1)